Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад “алцгар автобусыг” анх удаа туршлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Хэдхэн сарын өмнө Бээжингийн үзэсгэлэнд загварыг нь үзүүлж байсан, олны дунд “алцгар автобус” нэр авсан бүтээл бол TEB (Transit Elevated Bus) гэх нийтийн тээврийн хэрэгсэл юм.

Зохион бүтээгчид нь замын бөглөрлийг шийднэ гэж үзэж байгаа TEB нь замын хоёр эгнээний дээгүүр өргөгдөж явдгаараа онцлог.

 

 

 
 
 

Тэгвэл загвар төдий  байсан уг техникийг өчигдөр өглөө Хятадын Хэбэй мужийн Чиньхуандао хотод анх удаа туршилтаар явуулжээ.

Туршилтын зам нь дөнгөж 300 метр үргэлжилж байсан тул жинхэнэ замын бөглөрөл дунд хэрхэн амжилттай явахыг хэлэхэд эрт байгаа гэнэ.

Нэг ийм автобус 1,200 зорчигч багтаах ба 60 км/цагийн хурдтай. Метротой ижил үүрэг гүйцэтгэх ч түүнээс тав дахин бага зардалтай гэгдэж байгаа юм.

TEB унаа амьдралд бодитой хэрэгжих эсэх нь цаашдын туршилтуудын үр дүнгээс хамаарах ажээ.

TEB-ийн тухай танилцуулга видео:

Эх сурвалж: New China