Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Магийн илтгэлийг ШУУД ДАМЖУУЛНА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирээд байгаа билээ. Тэрбээр бизнесийн амжилтын талаараа өнөөдөр 13:00 цагаас илтгэл тавина. Илтгэлд 300 орчим хүн оролцохоор урилгаа авч дууссан талаар бид мэдээлж байсан. Илтгэл "Sky resort"-д болох юм.

Гэвч Жэк Ма-гийн илтгэлд очих гэсэн хүсэлтэй залуус олон байгаа. Харин тэдэнд https://www.facebook.com/www.nibank.mn/?fref=ts хаягаар ШУУД үзэх боломжийг олгосон байна. Уг үйл ажиллагааг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн  Жэк Магийн илтгэлийн үеэр "Bloomberg Mongolia" телевиз нэг цагийн нэвтрүүлэг хийх аж.

Илтгэлийн модератороор Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ажиллах юм байна.

Долоодугаар сарын 24-нд ирсэн Жэк Ма маргааш буцах гэнэ.