Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма хувийн Boeing 737 онгоцоор иржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
QANTAS компанийн Boeing 737-400 онгоц

Хятадын тэргүүн баячуудын нэг, Алибаба Группын үүсгэн байгуулагч Жэк Ма Улаанбаатар хотод саатаж байгаа билээ.

Түүнийг хувийн Boeing 737-400 загварын онгоцоор ирснийг Иргэний Нислэгийн Ерөнхий Газрын эх сурвалж мэдээллээ. Энэ онгоц нь 1988 оноос худалдаанд гарсан, дунд зайнд нислэг үйлддэг, хос тийрэлтэт хөдөлгүүртэй хөлөг ажээ. Зорчигч тээврийн зориулалттай уг онгоцны суудлын багтаамж 188.

Гэхдээ тэрбумтнуудад зориулан тусгайлан өөрчилсөн онгоцоор Жэк Ма ирсэн нь эргэлзээгүй.

Ингэж тохижуулсан Boeing 737 онгоц 2012 онд Шанхайд танилцуулагдахдаа $80 саяын үнэтэй байсныг Британий DailyMail-д мэдээлжээ. Тусгайлан тохижуулсан Boeing 737 онгоцны дотор талын зургийг Boeing компанийн вэб хуудаснаас авснаа хүргэж байна.