Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагийг энгийн нүдээр харж болох өдрүүд эхэлж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Өнгөрсөн Баасан гарагт (5.19) NASA-гийн Hubble дурангаар авсан Ангарагийн зураг

11 жилийн хугацаанд Ангараг гараг Дэлхийд хамгийн их ойртож, энгийн нүдээр харах боломж хүмүүст олдож байна.

Ер нь Ангараг гарагийг тусгай дурангаар ч олж харах хэцүү байдаг. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд энгийн нүдээр олж харах боломж гарч байгаа гэнэ. Дэлхийд хамгийн ойртох үе нь тавдугаар сарын 30-нд тохиож зай нь 75 сая километр болох ажээ.

Энэ үед харьцангуй бага чадлын дурангаар ч Ангарагийн гадаргыг нь харах боломжтой. Ингэж үзэгдэх болсон шалтгаан нь Ангараг гараг, Дэлхий, Нар гурав яг нэг шугаман дээр давхцаж байгаагаас болжээ.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хүмүүс шөнө дундын үед (00-01 цагт) өмнө зүгт харвал Сарнаас гадна Ангараг болон Санчир гарагууд тодоос тод гялалзахыг харах юм байна.

Ангарагын гол таних тэмдэг нь улаан туяа.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ангараг сартай харьцуулахад ямар байрлалд харагдаж байсныг Sky and Telescope сэтгүүлийнхэн дүрсэлжээ.

 

 

Хамгийн сүүлд 2005 оны арваннэгдүгээр сард ийм үзэгдэл ажиглагдсан бол дараачийн ойртох хугацаа нь 2018 он юм байна.

Тиймээс энэхүү ховор тохиох үзэгдлийг алдалгүй олж үзэхийг бодоорой.

 

Эх сурвалж: Space.Com