Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим аюулгүй байдлын “Харуул Занги U18 2016” тэмцээн

A.Жаргал
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/CC) нь мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх, цахим халдлагаас хамгаалах арга зүй, мэдлэгийг бий болгох, дэлгэрүүлэх, сурталчлах, гишүүн байгууллагуудаа мэдээллээр хангах, холбогдох сургалт, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь 2013 оноос жил бүр уламжлал болгон цахим аюулгүй байдлын “Харуул Занги” тэмцээнийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил цахим халдлага эдгээрээс үүдэн гарах аюулаас хэрхэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын талаарх бодитой суурь ойлголтыг эзэмшүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 18 хүртэлх насны сурагчдын дунд  Цахим аюулгүй байдлын “Харуул Занги U18 2016” тэмцээнийг 5 сарын 11нд зохион байгуулах гэж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр сурах хүсэл эрмэлзтэй сурагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. 

 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч MNCERT/ CC хамтран зохион байгуулагчид МТШХХГ, ХХЗХ,  Кибер аюулгүй байдлын газар, НМТГ, Нийслэлийн болосвролын газар, Үндэсний Дата Төв УТҮГ, Шинжлэх ухааны парк. 

Тэмцээний дүрэм: Татах