Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим аюулгүй байдлын “Харуул занги 2015” тэмцээн эхлэх гэж байна

ikon.mn
2015 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг 2013 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Харуул занги” тэмцээн нийт 3 үе шаттай байх бөгөөд эхний шат онлайн хэлбэрээр 2015 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр эхлэх гэж байна. Тэмцээнд оролцох багийн бүртгэл 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчаар “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” ТББ,  Кибер Аюулгүй Байдлын Газар, Монголын залуучуудын холбоо Үндэсний Дата Төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Сэйбит” ХХК, “MSTRIDE” ХХК, Мэдээлэл холбоо технологийн сургууль, Мэдээллийн технологийн үндэсний парк, ерөнхий ивээн тэтгэгчээр “Tridium E-Security” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.haruulzangi.mn цахим хуудаснаас авна уу !

Ерөнхий ивээн тэтгэгч: 

 

Ивээн тэтгэгчид: