Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

10 настай хүү Инстаграмын цоорхойг илрүүлж Фэйсбүүкээс $10,000-ын шагнал авчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Аравхан настай хүү Инстаграм сүлжээнээс ноцтой цоорхой олсноо Facebook компанид мэдэгдэж $10,000-ын шагнал авчээ.

Жани нэртэй хүү Инстаграм үйлчилгээний сервэрт нэвтэрч дурын хэрэглэгчдийн бичиж оруулсан текст мэдээллийг устгаж чадах гарцыг олсон тухай Финландын хэвлэлд мэдээлсэн байна.

Инстаграм үйлчилгээг Facebook эзэмшдэг тул тэд алдаа илрүүлэх төслийн хүрээнд энэхүү шагналыг олгохоор болжээ.

Хүүгийн аавын хэлж байгаагаар Жани хүү болон түүний ихэр ах нь иймэрхүү алдаа, цоорхойг өмнө нь илрүүлж байсан ч өнөөдрийнх шиг хэмжээнийхийг олоогүй байсан гэнэ.

Facebook компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд гарсан алдаа, цоорхойг илрүүлж мэдэгдсэн хүнд мөнгөн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

2015 онд Facebook нийт 13,000 мэдээлэл хүлээж авснаас 526 нь бодитой гэж үнэлэгдэн шагнал авчээ.

Мөн өнгөрсөн жил 210 мэргэжилтэнд $936,000-ыг олгосон нь нэг алдаа тутамд дунджаар $1,780 төлсөн гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Mashable