Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим аюулгүй байдлын “ХАРУУЛ ЗАНГИ” тэмцээн эхэллээ

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ
2014 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг 2013 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. 

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Харуул занги” тэмцээнд оролцохоор нийт 95 багийн 380 гаруй тамирчид цахим ертөнцөд оюун ухаан, хурд хүчээ сорихоор бүртгүүлсэн байна. Тэмцээн нийт 4 үе шаттай явагдах бөгөөд тэмцээний эхний үе шат өнөөдөр эхэлж байна. 

Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчаар Кибер Аюулгүй Байдлын Газар, Үндэсний Дата Төв, Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв, ерөнхий ивээн тэтгэгчээр Tridium E-Security ХХК ажиллаж байна. 

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.haruulzangi.mn цахим хуудаснаас авна уу.    

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР: