Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрөлтийн өмнөх чиглэлээ алджээ

Б.Ану
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
МИАТ

“МИАТ” ТӨХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх чиглэл алдсаны улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган нислэгийг зогсоосон талаар ИНЕГ-аас мэдээллээ. 

Хуваарьт нислэгээр 99 зорчигч үйлчлүүлж байгаагаас хоёр нь хүүхэд ба зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд өөр 2 агаарын хөлөг нэмэлтээр гарган зорчигчдыг тээвэрлэж, Улаанбаатарт авчирсан байна. 

Эхний нислэг Улаанбаатарт үүрээр 05.48-д газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8.39-д Улаанбаатарт буугаад байгаа аж.

Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийн ажиллаж байгаа бөгөөд мөн Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж байна.

Энэ талаар салбарын сайд нь ийнхүү жиргэжээ.