Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дараагийн iPhone бүх хүнийг утсаа солиход хүргэнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Apple компанийн CEO Тим Кук өчигдөр CNBC телевизэд ярилцлага өгөхдөө олны анхаарлыг татсан мэдээлэл өгчээ.

Тэр хэлэхдээ “Биднийг томоохон инновациуд хүлээж байна, жишээ нь таныг болон бусад хүнийг өнөөдрийн барьж байгаа iPhone-оо солихоос өөр аргагүй байдалд хүргэх шинэ iPhone хүлээж байна. Өнөөдөр чухам юу хэрэгтэй байгаагаа мэдээ ч үгүй байхад түүнгүйгээр амьдрах аргагүй болгох зүйлийг гаргана. Та тэр үед өнгөрснөө хараад ‘Үүнгүйгээр яаж амьдарч байсан юм бол оо?’ гэж уулга алдах болно” гэжээ.

Үнэхээр ч Apple компанийн бүтээгдэхүүнүүд зогсонг байдалд ороод хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид тэднээс цоо шинэ зүйлийг шаардаж байгаа.

Тим Кукийн хэлсэн үг тэдний хүлээлтийг биелүүлэх амлалт болж байна.

Уламжлал ёсоор Apple компани ирэх намар есдүгээр сарын дундуур цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг билээ.

 

Эх сурвалж: CNBC, Techinsider