Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хээрийн түймэрт өртөж ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ӨРХӨД ТУСЛАХ аян эхлүүллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гал түймрийн аюул Дорнод аймгийн Сэргэлэн, Баяндун, Баян-Уул, Хөлөнбуйр сумдын нутаг дэвсгэрийг хамарч, Сэргэлэн сум /1-р баг/-ын түймэр гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрснийг сумын онцгой байдал дуулгаж, цаг үеийн мэдээ, гамшигт нэрвэгдсэн айл өрх, хохирлын урьдчилсан тоо баримтыг өглөө.

2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны орой 20:00 цагийн орчимд хүчтэй салхи, шороон шуурга гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч, шөнийн 02:00 цагт эхний 1, 2 дахь бүлэг, үүрийн 05:00 цагийн үед 3 дахь бүлэг, 21-ний 09:00 цагт /түймэр Сэргэлэн сумын хилийн бүсэд нэвтэрч орсон/ 4 дэх бүлэг тус тус түймрийг амдаж гарсан байна.

Дайчилгаанд тус сумын иргэд, малчид, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид, эмч, сувилагч, багш нар, хөрш зэргэлдээх Чойбалсан, Баянтүмэн сумд, Аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газрын ажилтан, албан хаагчид хамрагдаж түймрийг 23-ны шөнө 01:00 цагийн үед хамгаалалтын зурваст оруулсан байна.

Юуны өмнө төрийн сүлдэндээ даатгуулж, тушаал аван дайчилгаанд хамрагдсан хүн бүхэнд сэтгэл зовнин, утсаар ярихаас өөр зүйлийг хийх боломжгүй газарт байгаа нутгийн зон олныхоо өмнөөс баярлаж талархаж, мөн бахархаж буйг илэрхийлье!

 

Тал хээрийн тус түймэрт та бидний төрөл садан, ахан дүүс, малчин түмний маань орон гэр, бэлчээр, хашаа хороо мал амьтан /хоттой мал/ өртөж, хохирол учраад байна. Тус сумын засаг дарга Н.Гүррагчаа болон түүний албан хаагчид гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн мэдээллийг урьдчилсан байдлаар өглөө. Үүнд:

  • 4 хүн түлэгдэж аймгийн эмнэлэгт хүргэгдэн БОЭТ эмчлүүлж байгаа
  • 1 айлын гэр шатсан /орон гэргүй болсон/
  • 28 айлын малын хашаа шатсан /3 айлын мал хашаатайгаа, хашаандаа эхээсээ хоцорсон төл малууд шатсан/. 
  • Малын хохирлын тоо одоогоор хэлэх боломжгүй байна.

Сэргэлэн сумын засаг дарга Н.Гүррагчаа бид бүхэнд эхний ээлжид орон гэргүй болсон 11 өрхөд өөрсдийн боломж бололцоогоороо сэтгэл, эд материалын дэмжлэг, ганц ч аяга болтугай хэрэг болохыг, байгалийн гамшгийн өмнө хүн хамтдаа байж, хамтдаа тэмцэхгүй бол юу ч биш гэдгийг энэ удаагийн ГАЛАН ШУУРГА бидэнд дахин ойлгууллаа хэмээн онцолсныг дурдах хэрэгтэй буй за.

Иймд гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн айл өрхүүд, малчин түмэндээ сэтгэлийн дэм, эд материалын тусламж үзүүлж нутгийн зон олон, Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд болон нийт малчин удамт монгол түмнийг "Сэтгэлийн мянган өглөг" хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

 

Хүндэтгэсэн: Сэргэлэн сумын залуус