Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр Монголд газардана

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус

Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай улсад төрийн айлчлал хийж байна. 

Харин Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 25-26-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ. Ноён Лоран Фабиус өнөөдөр  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 11.00 цагт тусгай үүргийн онгоцоор газардана.

Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын айлчлалын хөтөлбөр

Огноо Уулзалт Хаана
2013.10.26 09:30 Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзана Гадаад харилцааны яамны “Итгэмжит” танхим №9
2013.10.26 10:00 Гадаад харилцааны сайд Л.Болд, БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар ганцаарчилсан уулзалт хийнэ Гадаад харилцааны яамны 2 дугаар давхрын ”Хоёр загал” танхимд
2013.10.26 10:00 Хоёр улсын  ГХ-ийн сайд нар хэлэлцээ хийнэ Гадаад харилцааны яамны 2 дугаар давхрын  “Сайдын түшээ”  хэлэлцээний танхимд: Зөвхөн зураглаач, гэрэл зурагчид нэвтрэнэ
2013.10.26 11:05 Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно Гадаад харилцааны яамны 1 дүгээр давхрын “Мутрын түшээ”  хэлэлцээний танхимд
2013.10.26 11:15 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар хэвлэлийн мэдээлэл хийнэ Гадаад харилцааны яамны 1 дүгээр давхрын “Мутрын түшээ”  хэлэлцээний танхимд: Асуултад хариулахгүй
2013.10.26 14:00 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхана Төрийн ордны Ерөнхий сайдын ажлын өрөөнд Зөвхөн зураглаач, гэрэл зурагчид нэвтрэнэ
2013.10.26 15:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд Зөвхөн зураглаач, гэрэл зурагчид нэвтрэнэ
2013.10.26 16:00 Тусгай үүргийн онгоцоор буцна Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал

НОЁН ЛОРАН ФАБИУСЫН НАМТАРААС

Тэрбээр 1946 оны 8 сарын 20–нд Парис хотод төрсөн. 

Боловсрол:

  • Парисын Жансон дэ Сайи арван жилийн дунд сургууль
  • Их Хаан Луигийн нэрэмжит лицейн бэлтгэл 
  • “Эколь Нормаль Сюпериор” Францын нэр хүнд бүхий их сургуулийг орчин цагийн хэл бичгийн мэргэжлээр төгссөн
  • Улс төр судлалын сургууль
  • 1971–1973    Засаг захиргааны их сургууль

Ажилласан байдал:

  • 1974 Социалист намд элсэж, намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Франсуа Миттераны Тамгын газрын дарга, хэвлэлийн төлөөлөгч
  • 1978-1981 Сен–Маритим департаментаас сонгогдсон Үндэсний Ассамблейн гишүүн
  • 1979 Социалист намын удирдах зөвлөлийн гишүүн, Гран–Кэвийи хотын захирагчийн орлогч
  • 1981    Францын Төрийн зөвлөлд өргөдөл, гомдол танилцуулагч /Рекетмейстер/
  • 1981.06.14- 1981.07.23 Үндэсний Ассамблейн гишүүн       
  • 1981–1983 Төсөв хариуцсан сайд     
  • 1983–1984 Аж үйлдвэр, судалгааны сайд (Ерөнхий сайд Пьер Маруагийн Засгийн газар)
  • 1984.07.17 Франц Улсын Ерөнхий сайд (37 настай Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд)
  • 1986, 1988, 1993, 1997, 1997, 2002 Үндэсний Ассамблейн гишүүнээр улиран сонгогдсон
  • 1988-1992    Үндэсний Ассамблейн дарга
  • 1989-1992    Европын парламентын гишүүн
  • 1989-1995    Руан хотын бүсийн дарга /500 000 орчим хүн амтай 70 орчим коммуны нэгдэл/
  • 1992-1995    Мужийн зөвлөлийн гишүүн
  • 1992-1993    Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 1993    Үндэсний Ассамблейн гишүүн
  • 1995-2000    Гран-Кэвийи хотын захирагч
  • 1997-2000    Үндэсний Ассамблейн дарга
  • 2000-2002    Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд
  • 2006     Ерөнхийлөгчийн сонгуульд социалист намаас нэр дэвших сунгаанд Сеголэн Руаяль, Доминик Страус-Кан нартай өрсөлдсөн
  • 2011    Социалист нам төрийн эрхийг 2012 оны 5 сард авах тохиолдолд хэрэгжүүлэх реформын хуанли бэлтгэх “Анхны жил” ажлын хэсгийн дарга
  • 2012.05.16    Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.