Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрх баригчид биеийн амрыг хараад байна"

Монголын мэдээ
2016 оны 4 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

“Эдийн засгаа аваръя” нээлттэй уулзалт хэлэлцүүлэг Засгийн газрын XI байрны дугуй зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг “Эхлэл хөгжим форум”-ын ТУЗ-ийн гишүүн Н.Нацагням санаачлан зохион байгуулсан ажээ. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд “Эрх баригчид руу дайрсан давшилсан зүйл ярихгүй байхыг хүсье. Өнөөдөр зөвхөн гарц шийдлийн тухай ярих болно шүү” хэмээн хүрэлцэн ирсэн зочдод хандан уриалсан.

Түүний хэлснээр нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид эрх баригчид руу дайрч давшилсангүй. Харин Монгол Улсын эдийн засаг яагаад хүндэрснийг онолын болон практик, судалгаан дээр үндэслэн ярьж байсан юм. 

Цаашлаад энэхүү эдийн засгийн хүндрэлээс хэрхэн яаж гарах вэ, Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэдгийг товч бөгөөд тодорхой, үндэслэлтэй, тооцоо судалгаатай ярилаа. Эдийн засагч Н.Дашзэвэг “Монгол банк Хятадын банкны салбар болсон. Мянган вагон явж байхад хамгийн сүүлийн вагонд нь манай туг байна. Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас 90 хувь хамааралтай” гэсэн нь нэгийг бодогдуулна. 

Геологи, эрдэсзүйн ухааны доктор Ч.ХурцМонгол Улсыг үйлдвэрийн орон болгоё гэвэл эхлээд усаа сайн судлах ёстой. Өнөөдөр Сүхбаатар аймаг үнэхээр сайхан хөгжиж байгаа нь үнэн. Гэхдээ зарим улстөрчийн яриад байгаа шиг Сүхбаатар аймагт үйлдвэр байгуулж болохгүй.

Учир нь Сүхбаатар аймаг бол усны нөөцгүй аймаг. Харин Дорнод, Дорноговь аймаг бол боломжийн усны нөөцтэй, үйлдвэр байгуулахад тохирох аймгууд юм. 

Дорнод, Дорноговь аймаг бол боломжийн усны нөөцтэй, үйлдвэр байгуулахад тохирох аймгууд юм. 

Эцэст нь хэлэхэд сүүлийн үеийн геологичид чулуугаа ч танихгүй байна” гэсэн юм. “Жудагт Монгол” хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав “Төр төр шиг байх ёстой. Бас жудагтай байх ёстой. Монгол Улсын сүүлийн 25 жилийн 6-8 жилд нь монголын төр төр шиг, жудагтай байсан.

Ялангуяа П.Жасрай гуай Засгийн газар толгойлж байхад монголын төр өнөөдрийнх шиг дампуураагүй байсан юм шүү. Тухайн үед жудагтай, ёс зүйтэй байлаа.

Өнөөдөр харин монголын улстөрчид улс орноо ямар байдалд оруулсныг хар даа. Энэ жилийн сонгуулиар жудагтай, ёс зүйтэй хүмүүсийг сонгохгүй бол эх орон чинь туйлдаж гүйцлээ. Би 1996-2000 оны хооронд УИХ-д сууж байсан хүн. Тэр үеэс л монголын төр төр биш болсон” гэсэн хатуухан үг хэлсэн юм.

“Эдийн засгаа аваръя” нээлттэй уулзалт хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид сүүлийн дөрвөн жилд тавьсан эрх баригчдын өр хэрээс хэтэрч Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэнтэй бүгд санал нэг байлаа. Зарим нэг эрдэмтэн “Зээлээр биш хөдөлмөрөөр хөгждөг юм.

Сүүлийн дөрвөн жил эрх барьсан АН-ынхан биеийн амрыг харж гаднаас зээл тусламж ихээр авч байгаа нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Аливаа улс орон, өрх гэрт зээл авах хэрэгцээгүй үе, хэрэгцээтэй үе гэж бий.

Тэгвэл манай улсын хувьд зээл авах ямар ч шаардлага байгаагүй” хэмээн эрх баригчдын буруу бодлогыг илтэд шүүмжилсэн өнгө аяс анзаарагдаж байв. Эрх баригчдын бодоогүйг бодож, санаагүйг санасан “Эдийн засгаа аваръя” нээлттэй уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид тооцоо судалгаан дээр үндэслэсэн, онолд тулгуурласан, практикт суурилсан гээд өнөөдөр манай улсад тулгараад буй эдийн засгийн хямралыг тал талаас нь дүгнэн ярилцаж чадсан юм. Мөн ямар гарц байгааг нээлттэй ярилцсан нь эрх баригчдад олгосон том боломж байлаа.

Ухаантайхан шиг улстөрч бол өчигдөр болж өнгөрсөн “Эдийн засгаа аваръя” нээлттэй уулзалт хэлэлцүүлгээс хэд хэдэн зүйлийн гарц гаргалгаа олж харж болохоор байна. Харамсалтай нь өнөөдрийн эрх баригчид эрдэмтэн, судлаачдын үгийг сонсох завгүй яваа. Учир нь тэд дараачийнхаа зээлийг хөөцөлдөөд, гадныхнаас царай алдаад явж байгаа. Бүр дэгс хэлбэл, дөрөвхөн жилийн дотор хамгийн их өр тавьсан улсаар “Гиннесийн ном”-д бүртгэгдэж, дэлхийн гутамшиг болох вий дээ...

Зураг