Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад CHECK ENGINE гэрэл асдаг вэ?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 1 сарын 26
Cardoctor
Зураг зураг

Автомашинд хэд хэдэн компьютерууд байдаг. Үүнд: Хөдөлгүүр /Кропны/ABS/ Airbag гэх мэт үндсэн компьютерууд байдаг. Хөдөлгүүрийн компьютер нь хөдөлгүүр дээр байрласан мэдрэгчүүдээс мэдээлэл авч өөр дээрээ боловсруулаад гүйцэтгэгч актуаторуудад команд өгдөг.

Жишээ 1: Тосолны темпратур хэмжигч компьютерт хүйтэн байна гэсэн мэдээлэл өгөхөд компьютер түүнийг боловсруулаад даруй халаахын тулд моторыг эргэлтийг өндөрсгөх буюу нормаль баригч гэх актуаторт сигнал өгнө. Үүний актуатор биелүүлж нормалыг өндөрсгөснөөр мотор халж тосол хурдан хална.

Жишээ 2: Яндангийн мэдрэгч утааны найрлагийг хэмжиж мэдээллээ компьютерт дамжуулна. Компьютер түүнийг боловсруулж бензин их цацсан найрлагатай утаа байвал бензин цацалтыг багасгах команд инжектор гэх актуаторт дамжуулна. Үүний дагуу инжектор бензин цацалтыг багасгаж, сигналын дагуу ажиллана. 

Эдгээр бүгд хөдөлгүүр дээр байрлах актуатор, компьютер, мэдрэгчүүд нь хоорондоо утсаар холбогдож мэдээллүүдийг солилцож аалзны тор шиг сүлжээг үүсгэсэн байдаг. Хэрвээ утас тасрах эсвэл мэдрэгч, актуатор ажиллагаагүй болсон бол компьютер гэмтлийг илрүүлж хянах самбар дээр CHECK ENGINE гэрлийг асаадаг. 

Хэрвээ таны машинд CHECK ENGINE гэрэл ассан бол тухайн цахилгаан хэлхээнд ямар нэгэн догол үүсснийг илэрхийлнэ. Тиймээс заавал компьютер оношлогоонд оруулах шаардлагатай бөгөөд яг ямар эвдрэл хаана гарсныг тодорхойлох боломжтой юм. 

 

 

Зураг