Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадуудын дийлэнх нь хоёр дахь хүүхдийг хүсэхгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт зарлагдсан нэг хүүхдийн бодлогыг цуцлах шийдвэр Хятадын нийгмийг эрүүлжүүлж, хүн амын наслалтыг залуужуулна гэж Бээжингийн эрх баригчид үзэж байгаа.

Гэтэл Хятадын олон нийт үүнийг сэтгэл хангалуун бус хүлээж авч байна.

Хятадын хэд хэдэн хэвлэл, мэдээллийн сувгуудаар олон нийтийн санал асуулга явагдаж байгаагийн үр дүн бараг адилхан гарчээ.

Тухайлбал Sina сайтын санал асуулгаар 181,957 хүн санал асуулгад оролцсоны 43 хувь нь хоёр дахь хүүхэд хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Түүний дараа 28.6 хувь нь хоёр дахь хүүхэдтэй болохыг зөвшөөрч байгаа гэсэн байна. Харин түүний дараах хэсэг болох 28.2 хувь нь байдлыг харж байж шийднэ гэсэн хариу өгчээ.

 

Өөр бусад сувгуудаар явуулсан санал асуулгаар үр дүн тун ойролцоо гарсан байна. Зарим санал өгөгчид "хэтэрхий оройтсон шийдвэр" гэж засгийн газрын шийдвэрийг нэрлэсэн бол ихэнх нь "хүүхэдтэй холбоотой зардал маш өндөр байгааг" хоёр дахь хүүхэд төрүүлэхгүй байх шалтгаан гэж дүгнэж байна.

Эх сурвалж: Shanghaiist