Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цагийн менежментээ сайжруулахад ТУСЛАХ 20 ЗӨВЛӨГӨӨ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ихэнх хүмүүсийн хувьд цагийн менежментээ сайжруулах нь хэцүү зүйл байдаг. Тэгвэл маркетингийн зөвлөгөө үзүүлдэг Этьен Гарбугли хэмээх эрхэм 20 настай байхдаа цагийн менежментийг сайжруулах дараах аргуудыг мэддэг ч байсан болоосой хэмээн энэхүү мэдээллийг бэлтгэжээ.

Түүний зөвлөгөөг танд хүргэж байна. 


1.    Аливаа зүйлийг хийхэд цаг үргэлж байдаг. 
2.    Ажил хийж байгаа үедээ хамаг байдгаараа хичээ. Үлдсэн цагт нь амар.
3.    Цаг хугацааг хүндэл.
4.    Хэтэрхий олон ажил амжуулах гэж битгий хичээ. Энэ нь нэг ажилдаа төвлөрөхөд саад болдог.
5.    Ажил хийх тогтсон дараалалтай болж байнга дагаж мөрд. Аяндаа таны бие үүнд дасна.
6.    Бид хязгаарлагдмал цаг хугацаанд илүү төвлөрч, бүтээмжтэй ажиллаж чаддаг.
7.    Ажилтай байх хамгийн сайн арга бол сайн ажиллах. Энгийн жижиг зүйлээс эхэлж төлөвлөгөө гарга. 
8.    Дахин дахин ажилла. Төгс зүйлийг хийхийг хүлээж буй бол энэ л чухал.
9.    Олон цаг ажиллана гэдэг нь бүтээмжтэй байхын нэр биш. Хязгаарлагдмал боломжуудыг ашигла. 
10.    Илүү бүтээмжтэй ажиллахын тулд стратегийн зорилтууд болон бодол санаа хоёроо тусад нь байлга.
11.    Уулзалтыг эртхэн зохион байгуул. Учир нь ихэнхдээ уулзалт хүртэлх цаг ашиггүй өнгөрдөг. 
12.    Нэг том ажлаас нөгөөд шилжихдээ түр зуурын завсарлага авч бай.
13.    Өдөр бүр хийж байгаа жижиг зүйл бүр чинь таныг зорилгодоо хүрэхэд тусалж байгаа гэдгийг бүү март. 
14.    To do list хийхдээ анхаарах зүйл. Хоорондоо хол, ач холбогдлын хувьд ялгаатай зүйлсийг дараалж хийхээр бүү төлөвлө. Дараалалд нь сайн анхаар.
15.    Өдөрт хийх ёстой хамгийн чухал ажлаа сайн мэддэг бай.
16.    Ажилдаа бусдын хүчийг хэрхэн ашиглах аргад суралц.
17.    Өчигдрийн хуудсыг эргүүл. Өнөөдөр, маргааш хоёрт төвлөр.
18.    Аливаа зүйлд хязгаар гэж бий. Тодорхойгүй зүйлд хэтэрхий төвлөрөх хэрэггүй.
19.    Зөвхөн өөрийн тархи, санах ойдоо бүү итгэ. Үргэлж тэмдэглэл хөтөлж бай.
20.    Заримдаа амарч бай.

 

Эх сурвалж: Max Nisen