Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө

ГХЯ
2015 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд хоёр тал Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар харилцан мэдээлэл солилцов. Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр манай хоёр орны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох “Ашигт малтмалын тогтвортой удирдлагыг хөхиүлэн дэмжих”, “Биологийн төрөл зүйлийн өөрчлөлт”, “Эрчим хүчний үр ашиг” гэсэн гурван салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар манай холбогдох яамдаас танилцуулга хийлээ.

Улаанбаатар- Мандалговийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014 оны хэлэлцээний амлалтыг баталгаажуулах тухай “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2013 оны хэлэлцээр”, “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2014/2015 оны хэлэлцээр”-т талууд тус тус гарын үсэг зурав. Дээрх санхүүжилтын хүрээнд Дархан-Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлтийн төсөл, Улаанбаатар- Мандалговийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоор ахлуулсан,

  • Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам,
  • Гадаад Хэргийн  яам,
  • Уул Уурхайн яам,
  • Эрчим Хүчний яам,
  • Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам,
  • Хөдөлмөрийн яам,
  • Аж Үйлдвэрийн яамны төлөөлөл,

Германы талаас Холбооны Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь 2016 онд ХБНГУ-д болох Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээний бэлтгэл ажил болох юм.