Уншиж байна ...

Шатахуун түгээхийн болон түргэн тусламжийн машин мөргөлдсөн осол гарчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээхийн машин түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. 

Ослын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт явах замд шатахуун түгээхийн машин түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн гэх ослын дуудлага өнөөдөр бүртгэгдсэн.

Бидэнд ирсэн мэдээллээр гурван машин мөргөлдсөн байна. Ослын улмаас нэг иргэн машиндаа хавчуулагдсан.

Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг үргэлжлэн хийгдэж байгаа. Ослын дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгөх байх" гэв.