Уншиж байна ...

Манай улс энэ оны эхний дөрвөн сард 10 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 80% буурсан дүн болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2024 оны эхний дөрвөн сард нийт 3.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортоор оруулж иржээ. 

Энэ нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллароор буюу 28.8 хувиар өссөн дүн юм.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2 сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус эзлэв.
зураг
 

Түүнчлэн гол нэрийн бүтээгдэхүүний импортын хэмжээг харвал хамгийн их буурсан нь өндөг байна. 2024 оны эхний дөрвөн сард манай улс 10 сая ширхэг өндөг импортоор авсан бөгөөд энэ нь өмнөх оныхоо мөн үеэс 80 хувиар буурсан дүн боллоо. 

Харин хамгийн их өссөн барааны нэг нь ургамлын тос. Дурдсан хугацаанд 8.6 мянган тонн ургамлын тос импортоор авсан нь өмнөх жилийн мөн үеэс 56 хувь өссөн үзүүлэлт юм.

зураг
 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар