Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Армийн олимпоос 10 МЕДАЛЬ хүртээд байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулж байгаа цэргийн олимпод Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид амжилт үзүүлсээр байна.

Тэмцээн эхэлснээс хойш зургаан хоногийн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлээд байна.

АЛТАН МЕДАЛЬ

  • Байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог баг 
     
  • Буудлагын төрлөөр эмэгтэйчүүдийн баг /Гурван байрлалаас 60 сум буудсан тамирчид маань алтан медалиар зогсохгүй
    наадмын рекорд тогтоогоод байна/

МӨНГӨН МЕДАЛЬ

  • Жүдо бөхийн багийн төрлөөр эрэгтэйчүүдийн баг тамирчид
     
  • Жүдо бөхийн 60 кг-ын жинд ОУХМ А.Батсуурь
     
  • Чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэртулга
     
  • Байт харвааны төрлөөр эмэгтэйчүүдийн баг

ХҮРЭЛ МЕДАЛЬ

  • Жүдо бөхийн 90 кг-ын жинд ОУХМ Х.Цогтгэрэл
     
  • Жүдо бөхийн 70 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран
     
  • Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн
     
  • Боксын 49 кг-ын жинд М.Чухал-Эрдэнэ

ТУСГАЙ БАЙР

  • Жүдо, дугуй, буудлага зэрэг төрлүүдээр есөн тамирчин медалийн төлөө өрсөлдсөн байна.

Ингэснээр тэмцээн эхэлснээс хойших хугацаанд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид 10 медаль хүртээд байна. Цаашид ч үзүүлэх амжилт, авах медалийн тоо нэмэгдэх нь дамжиггүй.

Эх сурвалж: БХЯ