Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын холбооны ерөнхийлөгч И.Гаук манай улсад төрийн айлчлал хийнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 10 сарын 8
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Улсын Их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. 

Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хар Хорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилох юм.