Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол цэргүүд Улаан талбайд шөнийн бэлтгэл хийж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд анх удаа Улаан талбайд шөнийн бэлтгэлээ хийлээ.

Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ.

Манай цэргүүд дайны үеийн хамгийн алдартай “Катюша” дууны аянд Улаан талбайд алхжээ. Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөөдөр мөн адил Улаан талбайд  шөнийн бэлтгэл хийх юм байна.

Харин сүрт жагсаалын сүүлийн буюу ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болно.