Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын V бага хурал өнөөдөр эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс "Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдуулан зохион байгуулж буй эвслийн Сайд нарын V бага хурал өнөөдөр төрийн ордонд эхэлж байна.

Тус хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцож байгаа юм.

Хурлыг Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцааны Газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран зохион байгуулж байна.

 

“ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ” эвслийн ТАВДУГААР БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

/Төрийн ордон/

Тавдугаар сарын 4.

09.00-10.15    Нээлтийн хуралдаан (Төрийн ордны Их Танхим)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эвслийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлнэ. (Төрийн ордны Их Танхим)

10.15-10.45 Эвслийн үйл ажиллагааны тайланг танилцуулах хуралдаан

10.45-12.00 Улс орнуудын интернэт бодлогын асуудлаарх хуралдаан

12.00-13.00    Үдийн цай

13.00-14.15    “Ази тив дэх интернэт эрх чөлөөний чиг хандлага” сэдэвт бүгд хуралдаан (Төрийн ордны Их Танхим)

13.00-14.15    “Интернэтийн засаглал ба хүний эрх, ардчиллын үнэт зүйл, нээлттэй, ил тод байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт семинар (Б танхим)

13.00-14.15    “Онлайн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хамгаалах нь” (В танхим)

13.00-14.15    Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын сурталчилгаа, мэдээллийн арга хэмжээнүүд (Г танхим)

14.15-15.30    “Мэдээлэл, харилцаа холбооны ирээдүйг хөгжлийн зорилтуудад тусгах нь” сэдэвт семинар (А танхим)

14.15-15.30    “Чөлөөт хийгээд найдвартай интернэт” сэдэвт семинар (Б танхим)

14.15-15.30    “Онлайн эрх чөлөө”-ний асуудлаарх бодлогын шилдэг туршлага (В танхим)

14.15-15.30    “Онлайн эрх чөлөө” эвслийн III дугаар Ажлын хэсгийн хуралдаан (Г танхим)

15.30-16.00    Цайны завсарлага

16.00-17.30    “Онлайн эрх чөлөө” эвслийн I дүгээр Ажлын хэсгийн хуралдаан (Б танхим)

16.00-17.30    “Онлайн ертөнц ба сэтгүүлчийн хариуцлага” сэдэвт семинар (Б танхим)

16.00-17.30 “Хууль дээдлэх ёс ба хүний эрхийг хамгаалах нь” сэдэвт семинар (В танхим)

16.00-17.30    “Онлайн эрх чөлөөний асуудлаарх олон улсын хэм, хэмжээ” сэдэвт семинар (Г танхим)

Тавдугаар сарын 5.

09.30-11.00    “Интернэтийн ирээдүйн чиг хандлага” сэдэвт бүгд хуралдаан (Их танхим)

11.00-11.15    Цайны завсарлага

11.15-12.30    “Монгол Улс дахь онлайн эрх чөлөө ба төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаа” сэдэвт семинар (А танхим)

11.15-12.30    “Бүс нутгийн хэмжээнд тулгарч буй сорилтууд- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээг авч үзэх нь” сэдэвт семинар (Б танхим)

11.15-12.30    “Олон нийтийг цахим ертөнцөд холбох нь” сэдэвт семинар (6 танхим)

11.15-12.30    “Онлайн эрх чөлөө” эвслийн II дугаар Ажлын хэсгийн хуралдаан

12.30-13.30    Үдийн зоог

13.30-15.00    Хаалтын хуралдаан
УИХ-ын дарга З.Энхболд, Эвслийн гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлнэ.