Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

ikon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

 - Засгийн газрын хуралдаанаас - 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг нь Засгийн газар, орон нутгийн өр, Засгийн газрын гаргах өрийн баталгаа, тэдгээрийн дунд хугацаанд баримтлах бодлогын зорилтыг тодорхойлсны үндсэн дээр Засгийн газрын өр үүсгэх аливаа шийдвэрийг энэхүү баримт бичигт нийцүүлэх юм. 

Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хамтран бэлтгэсэн аргачлалын дагуу боловсруулдаг ба макро эдийн засгийн дунд, урт хугацааны төсөөлөлд үндэслэн Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээг хийдэг. Энэ шинжилгээнд үндэслэн Засгийн газрын өрийн зорилтот багцын бүтэц, зорилтот өрийн шалгуур үзүүлэлтүүдийг  тогтоодог бөгөөд үүгээр ирээдүйн зээллэгийн үйл ажиллагааг чиглүүлдэг юм. Ингэснээр Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага зардлаар, боломжит эрсдэлийн түвшинд хангах бодлогын орчин бий болдог. Эдгээр хууль зүйн үндэслэл, практик шаардлагад үндэслэн Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.