Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хожоотой бизнес, хоржоонтой тоглоом

Өнөөдөр сонин
2015 оны 2 сарын 25
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Хоногтоо хоёр сая орчим төгрөгийн орлоготой бизнес Монголд овоо ашигтайд тооцогдох биз ээ. Өдгөө замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг бууруулах зорилготойгоор төрд туслан гүйцэтгэж байгаа хувийн компаниуд ийм ашигтай ажиллаж байна.

Саяхан Улаанбаатар хотын хэмжээнд хоёр журмын хашаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд л ачилтын компанитай байсан бол энэ тоо хэд дахин нэмэгдэж өдгөө 13 компани зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж байна. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай.

Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог”. Үнэ хямдруулсны “буянаар” өнгөрсөн жилээс эхлэн журамласан автомашинаас 55,000 төгрөг, журмын хашааны төлбөр 5,000 (хоногт) төгрөг авдаг болжээ.

“UB Palace” цогцолборын баруун жигүүрт байрлах “Хас хишигтэн” ХХК-ийн журмын хашаанд очиж үзлээ. 20 орчим машин журамлагдсаны зэрэгцээ тэнд байх хагас цагийн хугацаанд гурван ч машин нэмэгдэж ирэв.

Ачсан машинаа заавал журмын хашааны үүдээр оруулж байрлуулсны дараа эргүүлэн өгдөг. 

Журмын хашаа нь хоёр давхар төмөр хаалга, харуул хамгаалалттай сүржин газар байдаг юм билээ.

Ачсан машинаа заавал журмын хашааны үүдээр оруулж байрлуулсны дараа эргүүлэн өгдөг журамтай гэнэ. Нэг залуу ачуулсан машиныхаа араас нэхэн хөөсөөр ирээд 60 мянган төгрөгөө өгөөд аваад явна лээ.


“Хас хишигтэн”ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх хэдэн чирэгч машинтай вэ?

-Өнөөдрийн байдлаар найман машин гарч байгаа. 

-Хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Байгуулагдаад хоёр cap гаруй л болж байна. Биднийг очиход ажлын өрөө нь ундуй сундуй, хэвлэгч машинаа газар байрлуулж, өрөөндөө хоёр компьютер, нэг шүүгээ тавьсан байгаагаас харвал тохижиж амжаагүй нь илт.

-Машиныг нь ачсан тухай мэдээллийг иргэд яаж авах вэ. Заримдаа хулшйд алдчихав уу гэж эргэлзэхээр байдалд ордог байх.

-Бидэнд тухайн автомашины эзэн рүү утасдаж хэлэх боломж байдаггүй. Тогтсон журмын дагуу л ажиллаж байгаа. “Ньюком” компанитай хамтран төвлөрсөн оператор байгуулж зөөвөрлөж байгаа автомашины цонхон дээр утасны дугаар байвал 18001200 дугаарт мэдээллээ өгдөг.

Иргэдэд энэ дугаараас мессеж очдог. Харин дугаараа үлдээлгүй орхисон бол энэ утас руу холбогдож машиныхаа дугаарыг хэлээд хаашаа ачуулсныг нь мэдэж болно.

-Мессеж нь хожуу ирдэг учраас мэдээлэлгүй уддаг гэх юм билээ.

-Тийм ээ. Энэ тал дээр бид бас саналаа хэлсэн. Заримдаа тухайн хүн нь машинаа хайсаар манай хашаа руу орж ирсэн хойно тэр мессеж ирдэг.

Одоо удахгүй шинэчилсэн журам батлагдахаар илүү сайжрах байх. Бид замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэддээ илүү ойр үйлчилгээ үзүүлэхээр л ажиллаж байгаа шүү дээ.

-Сүүлийн үед машин ачдаг, чирдэг  машин хотод олширч байна. Чирэгч машины дундаж үнэ, ханш ямар байгаа вэ?

-Янз бүр дээ. Оноосоо хамаарна машинууд харьцангуй сүүлийн үеийнх. Нэг бүр нь 40-60 орчим сая төгрөг.

-Машин ачсан төлбөрийн хэдэн хувийг нь Төрийн санд төвлөрүүлдэг вэ?

-Бид улсдаа татвараа төлдөг. Энэ бол манай компанийн л орлого шүү дээ. Тодорхой хувийг нь улсын төсөвт төвлөрүүлдэггүй.

-Тэгвэл иргэдээс авч байгаа машин ачсаны болон журмын хашааны төлбөрийг хувийн компани 100 хувь авдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Машин ачилтын компаниудын тоо эрс нэмэгдсэн шалтгаан нь энэ.

Тун ашигтай бизнес ид цэцэглэн хөгжиж байгаа энэ үед “Хас хишигтэн”-тэй ижил үйл ажиллагаа явуулж "Би эм эм эл", "Тэнүүн огоо", "Автогранд мастер", ОЧУХ, “Хас тране”, “Ачит Сэлэнгэ”, “Авто хүч”, “Бэрс хараа”, “Бат зэв”, ТИСИС, “Жаргалан төмөр”, “Сидней констракшин Монголиа” ХХК ч бас мөн тооны зориулалтын автомашин ашиглан харьяалсан тойрогтоо ачилт хийдэг.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн Энхтайваны өргөн чөлөө, Бага тойрууг хариуцдаг бөгөөд хувийн компаниудаас ялгаатай нь тээврийн хэрэгслийг ачихаасаа өмнө анхааруулга өгдөг юм билээ.

Иргэдэд нэг талаараа торгууль, шийтгэл болон хүрч байгаа ачилт болон журмын хашааны төлбөрийн тодорхой хувийг санд төвлөрүүлж, зогсоол бий болговол сайн сан. Нийслэлийн хэмжээнд зогсоол байгуулах газар олдохгүй, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байнга л нэгдүгээр эгнээнд зогсохоос өөр арга олддоггүй хэр нь дээрх 13 компани тус тусын мэдлийн журмын хашаатай болоход ямар ч бэрхшээл тулгараагүй байгаа юм.

Зогсоол нэмэгдүүлэх хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа бол “шийтгэлийн” мөнгөнөөсөө хуримтлал үүсгэх боломж байгаа ч олж, харахыг хүсэхгүй байгаа нь гайхалтай. ЗЦГ-ынхны мэдээлж буйгаар “Эдгээр хувийн компаниуд томоохон арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр яаралтай шаардлагатай үед ямар ч төлбөргүй зөөн байршуулах үйлчилгээ үзүүлдэг.

Бас тэд шатахуун, түлш, ажилчдын цалин хөлсөндөө орлогоо зориулах ёстой” гэнэ.

Зогсоол нэмэхгүй л бол энэ асуудал журамлагдахгүй. 

Энэ төрлийн бизнес цэцэглэн хөгжиж байгаа нь ашигтай байгаагийнх нь илрэл биз. Хамгийн сүүлд “Дугуй түгжигч” хэмээх хоржоонтой тоглоом  шинэ бизнес болж амилаад байгаа.

Дугуйгаа түгжүүлсэн хүнийг хашраан, шийтгэх л зорилго энд байгаагаас биш хөдөлгөөнд саад учруулсан машины дугуйг түгжиж орхивол бүр ч их лай хураах нь ойлгомжтой.

Түгжих гэж яарах, түгжээнээс нь мултлах гэж хөөцөлдөх гээд хүндээ чирэгдэл учруулсан гайхалтай шийдвэр ар араасаа л ундрах юм. Тэгсэн хэр нь төлбөртэй зогсоолоо нэг мөр журамлаж, цэгцлэхгүй, ачаалал ихтэй хэсгүүддээ зогсоол нэмж байгуулахгүй байгаа.

Тэр ч бүү хэл өмнө нь зогсоол байдлаар ашиглаж байсан хэд хэдэн газрыг замын зорчих хэсэг байсан хэмээн тайлбарлаж ачлага хийсэн нь ч байна. Тухайлбал, Төмөр замын төв буудлын ард Дархан, Эрдэнэт рүү явдаг такси болон суудлын тэрэг ихээр зогсдог байсан, “Railcom” компанийн өмнөх талбайг зогсоол биш байсныг саяхнаас мэдсэн гэнэ. Иргэд сурсан зангаараа хуучин зогсоолоо мэдэмхийрэн ашигласаар 60 мянгын шийтгэлд хамрагдаад байгаа гэнэ.

Төмөр замын төв буудал, Улаанбаатар хот дахь гаалийн нь ховор. Урсгал сөрөн автомашин мөргөж, хүн дайрч, нялх хүүхдээ орхисон машиныг нь тэр чигт нь ачиж, зориулалтын чирэгчээ согтуу жолоочид даатгадаг гээд энэ төрлийн бизнес эрхлэгч компаниудын гаргасан зөрчил олон ч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсээр байгаа нь хэн нэгэн том хүний ивээлд багтаж, халаасыг нь түнтийлгэдэг гэсэн хар төрөхөөр.

Ядарсан олон Монголчуудаа “шулж” амьдрахыг уриа болгосон Хотын мээрийг хурдан мөнгө олдог уралдаанд оруулж, ялагч болохыг нь харвал л таарна. Нураана, хаана, бооно, хориглоно гэхээсээ илүүтэй өөрийнхөө дэвшүүлсэн “Найрсаг Улаанбаатар" хэмээгч лоозонд нийцэх шийдвэр гаргаж, хойшдоо хэрэгтэй үйл хийгээсэй.

Зогсоол нэмэхгүй л бол энэ асуудал журамлагдахгүй. Тэгвэл зогсоол барих мөнгөө зүгээр салхинд хийсгэхийн оронд хуримтлуулж болохыг танд дахин сануулъя.

Зураг