Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах санал асуулга үргэлжилж байна

www.ulaanbaatar.mn
2015 оны 1 сарын 21
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:21 2015/01/21

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга үргэлжилж байна.

13.00 цагийн байдлаар Налайх дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 15,5 хувь буюу 3029 иргэн санал өгсөн бол 14.00 цагийн байдлаар Багануур дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 16251 иргэний 19,41 хувь буюу 3155 иргэн санал өгөөд байна.

Налайх дүүргийн санал асуулга өнөөдөр 21.00 цагт дуусах бол Багануур дүүрэг маргааш 20 цаг хүртэл үргэлжилнэ.
 
Санал асуулгад нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 50 хувиас дээш нь оролцсон бол санал асуулгыг хүчинтэйд тооцно.

Харин оролцсон иргэдийн  50 хувиас дээш нь дэмжвэл уг саналыг нэгтгэн дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-д өргөн барина.

Үүний дараа нийслэлийн ИТХ-аас УИХ, Засгийн газарт эцсийн шийдвэр гаргуулахаар өргөн барихаар төлөвлөж байгаа юм.

11:11 2015/01/21

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 07.00 цагаас эхэлсэн.

Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2,5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга 7 хороон дээр явагдаж байгаа  бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Налайхын иргэд Та бүхэн цахим үнэмлэхтэйгээ харьяа хороон дээрээ очиж, санал асуулгадаа идэвхтэй оролцоно уу.