Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил 2014 оны арваннэгдүгээр сард эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх, Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан байна.
Иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, бодлыг нь сонсох, хотын Үндсэн дүрмийн төсөлд тусгах, нэгтгэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дүүргийн удирдлагуудтай хамтран зохион байгуулжээ.
Ингэхдээ дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл Редакцийн зөвлөлд оролцож, дүүрэг тус бүр дээр ажилласан байна.
Нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, цахим хуудсаар ирүүлсэн 150 гаруй иргэдийн саналыг хотын Үндсэн дүрэмд тусгах эсэхийг хэлэлцэж, Багануур болон Налайх хотын Үндсэн дүрмийн эцсийн найруулгыг боловсруулан өрх бүрт хүргэн дахин танилцуулаад байгаа аж.
Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн дагуу “Дүүрэгт хотыг шинээр үүсгэн байгуулж, хотын үндсэн дүрмийг батлах тухай асуудлаар иргэдийн санал асуулгыг зохион байгуулах журам”-ыг баталж, санал асуулга явуулахаар болсон.
Санал асуулгад дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 50-иас дээш хувь нь оролцож, оролцсон иргэдийн 50-иас дээш хувь нь хот байгуулахыг дэмжсэн тохиолдолд Багануур, Налайх дүүрэгт Багануур, Налайх хотыг шинээр байгуулахыг дэмжиж, Багануур, Налайх хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлагдсан гэж үзэн дүүрэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг асуудлыг дэмжин, “Багануур”, “Налайх” хотыг байгуулах шийдвэр гаргуулахаар УИХ, Засгийн газарт санал асуулгын дүнг хүргүүлнэ.
Ингэснээр Багануур нь Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу:
Харин "Налайх хот":