Уншиж байна ...

Хасын Хүлэгүүд багийн албан ёсны VISA карт зах зээлд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

2004 оноос эхлэн тасралтгүй, тогтвортой хамтран ажиллаж, сагсан бөмбөгийн спортыг шат ахиулан хөгжүүлэхээр гар нийлэн зорьж ирсэн ХасБанк, Хасын Хүлэгүүдийн хамтрал 20 дахь жилдээ үргэлжилж байна.

Баялаг түүх, арвин туршлагатай, алдар нэр, саад бэрхшээлийн алинд чигч байж, төлөвшсөн энэ баг Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд тийм ч амар эвдэгдэхээргүй түүхэн амжилтыг бүтээсэн шигээ салбарын хөгжил дэвшилд ч мөн багийн менежмент, гадаад дасгалжуулагч, бэлтгэлийн арга барил, ирээдүйн тамирчдаа бэлтгэх академи гээд олон олон шинэлэг зүйлсийг авчирч, анхдагч байсаар ирсэн.

ХасБанк, Хасын Хүлэгүүдийн хамтрал энэ удаад спортын болон санхүүгийн салбарын түүхэнд анх удаа спорт багийн нэрийн Visa картыг зах зээлд гаргалаа. Хасын Хүлэгүүд багийн 20 жилийн ойд зориулан гаргасан уг “limited” картыг албан ёсоор нээж, Хасын Хүлэгүүд багийн тамирчид, дасгалжуулагч, менежерт өнөөдөр гардуулж өглөө.

20 жилийн ойгоороо Үндэсний дээд лигийн түүхэн амжилтыг эвдэн 8 дахь алтан цомоо өргөөд буй Хасын Хүлэгүүд багийнхан аваргын баяраа тэмдэглэн амрахаар Хайнань арлыг зорьж байгаа бөгөөд дэлхийн хаана ч ашиглах боломжтой өөрсдийн нэрийн картаараа төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх боломжтой болж байна.

“Хүлэгүүд” Visa картын нээлтийг тохиолдуулан карт захиалсан харилцагчдадаа ХасБанкнаас олон гайхалтай бэлэг бэлдсэний заримаас дурдвал,

  • Карт захиалсан эхний 50 хүнд Хасын Хүлэгүүд багийн футболка;
  • 7 хоног бүр шалгаруулах урамшуулалд оролцон Хүлэгүүдийн гарын үсэгтэй өмсгөл, сагсан бөмбөг, багийн дэргэд сууж лигийн нээлтийн тоглолт үзэх эрх, Хүлэгүүдийн бомбер, Аваргын футболка малгай гэх мэт ховор нандин бэлгүүдийн эзэн болох;
  • Спорт барааны дэлгүүрүүдэд үйлчлүүлээд 20-30% буцаан олголт авах;
  • Цаашид зарлагдах олон төрлийн урамшуулал, giveaway-д оролцох.

Хасын Хүлэгүүд багийн фенүүд, сагсан бөмбөг сонирхогч хэн бүхэн цөөн тоогоор гарсан Хүлэгүүд limited картыг зөвхөн ХасБанкны дижитал апп-аар захиалан авах боломжтой.

Дижитал банкаар яг одоо захиалах: bit.ly/XacBank

Хасын Хүлэгүүд, Хүлэгүүд хүчтэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.