Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Багахангай дүүргийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Багахангай дүүргийн 2-р хороонд баригдсан  207-р цэцэрлэг нь 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай юм.

Тус хороонд цэцэрлэгийн насны  нийт 200 хүүхэд байдаг бөгөөд 100 хүүхэд нь УБТЗ-ын “Бялзуухай” цэцэрлэгт хамрагддаг ба үлдсэн 100 хүүхэд нь тус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Ингэснээр тус хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадлаа.  

Тус цэцэрлэгийг БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ашиглалтад өгч байна.