Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Наоми Кэмпбелл Эболатай тэмцэхэд зориулж хувцсаа худалджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Британийн загвар өмсөгч Наоми Кэмпбелл алдартай загвар зохион бүтэээгчдийн бүтээлүүд болон өөрийнхөө хувцаснуудаас худалдаалах буяны дэлгүүрийг Лондон хотноо нээсэн тухай Агенс  Франс Пресс агентлаг мэдээллээ.

Дэлгүүрээс олсон орлогыг Эбола тахалтай тэмцэхэд олны анхаарлыг хандуулахад зарцуулах юм байна. Fashion for Relief  нэртэй дэлгүүр нэг долоо хоногийн туршид ажиллах гэнэ.

Эбола тахал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын тухай хүмүүсийн ойлголт мэдэгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүмүүс тодорхой ойлголттой болсноор энэхүү аюултай вирусыг тархахаас урьдчилан сэргийлж чадна” хэмээн Наоми Кэмпбелл дэлгүүрээ нээхийн өмнө мэдэгдэсэн байна.  

Дэлгүүрийн бараан дунд даашинз, гутал алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээлүүд тавигдах юм байна. Түүнчлэн загвар өмсөгч Кейт Мосс, загвар өмсөгч Стелла Маккартни нар хувцас хандивлажээ. Өдөр бүр хувцаснууд нэмэгдсээр байгаа талаар мөн дэлгүүрийнхэн мэдээлжээ. 

"Гайхалтай хувцаснуудыг боломжийн үнэээр худалдаалснаар Fashion for Relief дэлгүүр шаардлагатай хөрөнгийг цуглуулж чадна гэдэгт бид итгэлтэй байна" хэмээн Кэмпбелл онцолжээ.  



Дашрамд дуулгахад өнгөрсөн 10 дугаар сард Британийн супер модель Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдэд хандив өгөх зорилготой  сэрүүлэг хэмээх буяны флэшмоб ажиллагаанд нэгдэж байсан юм.

Юнисефийн санаачилсан энэ ажиллагаанд оролцогчид өглөө сэрмэгцээ гэрэл зургаа авч, олон нийтийн сүлжээнд  Wake UpCall хаштагтайгаар нийтлэх ёстой байсан юм.

Энэ флэшмобд Наомигаас гадна загвар өмсөгч Кщдди Брук, Дейки Лоу, жүжигчин Хью Грант, Стивен Фрай болон Юнисефийн төлөөлөгч Жемамай хан нар оролцож байжээ.