Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад эрчүүд хүүхэд төрүүлэх зовлонг мэдэрч эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зүүн Хятадын нэгэн эмнэлэгт эхчүүдийн хүсэлтээр эрчүүдэд хүүхэд төрүүлэх үеийн өвдөлтийг мэдрүүлэх болсон байна.

Энэхүү үнэгүй үйлчилгээг Шандун мужийн Айма төрөх эмнэлэг долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг болжээ.

Одоогоор 100 орчим эрчүүд “тамлалтанд” орохоор бүртгүүлээд байгаа гэнэ.

Тэдний дотор аав нараас гадна сайн дураараа орох хүсэлтэй залуус ч байгаа юм.

Ингэхдээ тусгай багаж гэдсэнд байрлуулсны дараа цахилгаан гүйдэл өгч яг төрөх үетэй адил мэдрэмж төрүүлдэг байна.

Нийт таван минутын хугацаанд сувилагч гүйдлийн хүчийг нэгээс арав хүртэл алхамтайгаар нэмэгдүүлнэ.

Эрчүүд ихэнхдээ нэг минутын дараа л туршилтыг зогсоохыг хүсдэг гэнэ. Нэгэн залуу долоо хүртэл тэвчсэний дараа бараг галзуурах шахаж багажийг зогсоохыг хүссэн байна.

Түүний дүрсэлснээр “уушиг, зүрхийг нь тасчаад хаячих шиг” болсон гэжээ.

Олон эрчүүд энэ туршилтанд орсныхоо дараа эхнэрүүддээ хүндэтгэлтэй ханддаг болсон тухай ээж нар ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters