Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цоохор ирвэст дохиололтой хүзүүвч зүүжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Увс аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат газарт Орос, Монголын эрдэмтэд аравдугаар сарын 25-наас энэ сарын 10-ныг хүртэл ажиглалт хийн нэг цоохор ирвэс барьж дохиололтой хүзүүвч зүүжээ.

Тэд цусны дээж авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Тус ирвэс нь гурван настай эм, 33 кг жинтэй аж. Хүзүүвчний мэдээллийг харахад ирвэс одоогийн байдлаар ОХУ-ын хил орчмоор явж байгаа юм байна.

Хүзүүвч зүүснээр амьтаны байршил хөдөлгөөнийг судлах, мэдээлэл авах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах ач холбогдолтой юм.

Цоохор ирвэст хүзүүвч зүүх ажилд

  • ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргааны эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга Куксин Александр Николаевич
  • ОХУ-ын Московагийн А.Н.Северцовын нэрэмжит Экологи-эволюцийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Поярков Андрей Димитриевич
  • Ахлах ажилтан Александров Дмитрий Юрьевич
  • ШУА-ийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын Ирвэс төвийн захирал Доктор Б.Мөнхцог
  • ДБХС-ын Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбарын байгаль хамгаалал хариуцсан ажилтан доктор, дэд профессор О.Мөнхтогтох
  • Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн, Э.Жавзансүрэн, байгаль хамгаалагч О.Цэрэнжав, Цэрэндагва, Саальт хүрэн нөхөрлөлийн гишүүд хамтран оролцжээ.