Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын цэргийн онгоцнууд Европын агаарын орон зайд нисэх нь ихсэв

Б.Даваахүү
2014 оны 10 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

НАТО-гийн мэдээлсэнээр Европын агаарын орон зай дахь ОХУ-ын цэргийн нисэх онгоцнуудын маневр сүүлийн хоёр хоногийн байдлаар эрс нэмэгдсэн байна.

ОХУ-ын ТУ-95 бөмбөгдөгч, Миг-31 сөнөөгчөөс бүрдсэн дөрвөн бүлэг цэргийн онгоц Атлантын далай болон бусад тэнгис дээгүүр нисч яваа нь ажиглагджээ.

Тодруулбал, ОХУ-ын цэргийн онгоцнууд Хар тэнгис, Балтийн тэнгис, Умард тэнгис, Атлантын далай дээгүүр нисч явсан аж. Харин үүний хариуд Норвеги, Их Британи, Португаль, Герман, Турк улсууд сөнөөгч онгоцнуудаа угтуулан хөөргөж, дагасан байна.

НАТО энэ 2014 онд 100 гаруй удаа ОХУ-ын цэргийн онгоцнуудыг замаас нь амдаж, дагасан нь өнгөрсөн жилийнхээс гурав дахин их байгаа аж. НАТО агаарын орон зайд нь үл таних нисэх онгоц орж ирсэн тохиолдолд аюулаас сэргийлэн саатуулах, дагах журамтай байдаг.

Гэхдээ ОХУ-ын арми НАТО-д нислэгийн төлөвлөгөөгөө танилцуулдаггүй, нисэх онгоцноос хариу өгдөггүй учраас зөрчил үүсэх нь их байдаг байна.

Зураг