Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

НЯРАЙ ХҮҮХДЭЭ ГУДМАНД ХАЯСАН ЭХ-ийг эрэн сурвалжилж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN

Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төрөөд 24 цаг болоогүй нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Иймээс жирэмсэн байж байгаад төрөх хугацаа нь дөхсөн ч хүүхдээ яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний мэдээллийг 93022480, 99095223 дугаарын утсанд яаралтай мэдэгдээрэй.

Мэдээллийн нууцыг чандлан хадгалж, өндөр үнээр худалдаж авна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.