Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван улсын төрийн тэргүүний тохиролцсон зүйлийг хэрэгжүүлж буй анхны алхам"

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монгол, Орос, Хятадын дэд сайд нарын уулзалт 2014.10.30 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:23 2014/10/30

Монгол, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. 

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2014 оны есдүгээр сарын 11-нд Бүгд Найрамдах Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо гурван талын түүхэн уулзалт хийж, гурван улсын дээд түвшний ”Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах талаар ярилцаж тохирсон.

Мөн “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хангах зорилгоор Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулахаар санал нэгдсэн юм. Гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын анхны уулзалтын гол зорилго нь Душанбегийн уулзалтаар тохиролцсон асуудлуудыг урагшлуулах, ээлжит “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангахад чиглэгдэж байна” хэмээсэн. 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон зүйлийг хэрэгжүүлж буй анхны алхам.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин Душанбегийн уулзалтын талаар дурьдаад, энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон зүйлийг хэрэгжүүлж буй анхны алхам гэдгийг онцлов. 

Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов “Монгол Улс болон БНХАУ-тай тогтоосон харилцаандаа ОХУ сэтгэл хангалуун байдаг төдийгүй тус хоёр орны хувьд бид хамгийн ойр дотны хөрш төдийгүй найдвартай андууд гэж үздэг” хэмээсэн. 

Дэд сайдуудын дараагийн уулзалтыг Бээжинд ирэх оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөжээ. 

10:10 2014/10/30

Монгол, Орос, Хятадын дэд сайд нарын уулзалт болно

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцоно.

Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.Сайханбилэгт бараалхана. 