Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

312 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

ikon.mn
2014 оны 10 сарын 27
БСШУСЯ
Зураг зураг
199-р цэцэрлэгийн А, Б байранд өдгөө 312 хүүхэд хүлээн аваад байна. 2014.10.27 /Гэрэл зургийг mpa.mn/

БЗД-ийн 21,  27-р хорооны нутаг  дэвсгэрт шинэ цэцэрлэг нээгдлээ. Тус цэцэрлэг буюу 199-р цэцэрлэгийн А, Б байранд өдгөө 312 хүүхэд хүлээн аваад байна. 

Жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байна. 

Өмнө нь энэ орчинд гурван хороо дундаа нэг цэцэрлэгтэй байсан учраас хүүхдүүд сургуулийн  өмнөх боловсролд хамрагдах боломж хомс байсан. Тиймээс энэхүү цэцэрлэгийн хоёр байр нэгэн зэрэг ашиглалтад орсонд  эцэг, эхчүүд баяртай байна. 

Канад технологиор баригдсан тус цэцэрлэгийг БШУЯ, дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ашиглалтад өгч байна.   

Дээрх төслийн хүрээнд энэ онд Улаанбаатар хотын 8 дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж , тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нь  нийлүүлж байна.

199-р цэцэрлэгийн А, Б байранд өдгөө 312 хүүхэд хүлээн аваад байна. 2014.10.27 /Гэрэл зургийг mpa.mn/

Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг улсын коммис хүлээн авч, цэцэрлэгүүд нь байнгын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үлдсэн 7 цэцэрлэг нь энэ сарын сүүлчээр ашиглалтад орно. 

Иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий цэцэрлэгүүд ашиглалтад орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байна.