Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Амжилтын буухиа айсуй: Спортын генетикч

FORBES MONGOLIA сэтгүүл
2014 оны 10 сарын 27
Forbes Mongolia
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд спортын тамирчид, тэр дундаа үндэсний лигийн тамирчдад анх удаа амны арчдас буюу шүлснээс нь дээж авч, генетикийн шинжилгээ хийдэг боллоо.

Уг шинжилгээгээр тамирчны төрөлхийн авьяас чадвар, бие бялдарын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг генетик, биологийн шинжлэх ухааныг хослуулан судалж, тамирчин бүрийн хувийн бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгаж өгдөг болох аж.     

Монгол Улсын гавьяат багш Г.Лхагвасүрэн гуай хувийн хэвшлийн анхдагч Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 1991 оны тавдугаар сарын нэгний өдөр үүсгэн байгуулж, үндэсний ба орчин үеийн спортын онол, арга зүйг хослуулан биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйчдийг бэлдэж эхэлсэн билээ.

Тэрээр гавьяат багш бөгөөд эцэг хүнийхээ хувиаранагаахын хуваарь авсан охин Гүндэгмаагаа спорт, биеийн тамирын салбарт шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлагатай хэмээн анх хөтлөн оруулж, үйл хэргээ залгамжлуулсан юм. Сургуульдаа биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн Гүндэгмаа спортын хүн боловч эрдмийн мөр хөөж, спортын биохимийн магистр, биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг 2009 онд төгсөхдөө багшийнхаа судлахыг зөвлөсөн Ангиотензин хэмээх генийг өөрийн мэргэжилтэй хослуулан “Монголын оюутан залуучуудын бие бялдарын өсөлт хөгжил, бэлтгэлжилтийн түвшин орчны болон генетикийн хүчин зүйлээс хамаарах нь” сэдвээр эрдмийн ажил хамгаалсан байна.

Ангиотензин генийг анагаах болон биологийн шинжлэх ухааны хүрээнд олон эрдэмтэд судалж, өвчтөний түүх, даралт ихдэх, багадах өвчний шинж тэмдэгтэй холбон тайлбарлаж ирсэн бол Гүндэгмаа доктор спортын төрөлхийн авьяас чадвартай холбон судалснаараа ихээхэн онцлогтой.

Тус генийн DD, ID, II гэсэн гурван төрлийн генетипээс хүнд аль нэг нь л байх бөгөөд энгийн хүн ID генийг агуулдаг бол богино хугацаанд онцгой их хүч гаргах чадвартай, тэсрэх чанарын хүн DD генийг, удаан хугацаанд хүчээ хадгалах тэсвэр тэвчээрийн чанартай хүн II генийг тус тус агуулдаг байна.

Хүний энэхүү төрөлх генийг судлахын давуу тал нь тамирчны авьяасыг эхнээс нь зөв тодорхойлж, цаг хугацаа, хөлс хүчээ зөв зүйлд зарцуулахад нь туслах юм. Харин нэгэнт спортын төрлөө сонгон хичээллэж эхэлсэн хүндөрсөлдөөний тохирсон арга тактикийг эзэмшүүлэх, дасгалжуулагчдын хувьд тамирчин бүрийн ачаалалд тохируулан бэлтгэл сургуулилтын төлөвлөгөөгөө боловсруулах, өөрчлөх, үр дүнг хянах зэрэгмаш олон давуу талтай. Ерөөс тамирчид шинжлэх ухаанчаар бэлтгэлээ хангана гэсэн үг юм.

Спортын генетикийн шинжлэх ухаан өөрөө харьцангуй шинэ салбар. Европ, АНУ-д 20-иод жилийн өмнөөс үүсэж хөгжин өдгөө спортын авьяас чадварыг 100 гаруй генээс хамааруулан судалдаг шинжилгээний томоохон хувийн фирмүүд бий болж, асар хурдацтай хөгжиж байна.  

Монголд хөгжих эхлэлийг тавьсан Гүндэгмаа доктор монголын таван их дээд сургуулийн 2000 гаруй оюутнаас антропометрийн судалгаа, 300 тамирчин оюутнаас шинжилгээний дээжтус тус авч цөмийг нь Москвагийн их сургуулийн лабораторит шинжилжээ. Түүний мөрөөдөл нь Монголдоо иж бүрэн судалгаа шинжилгээний лаборатори байгуулахявдал аж.

Монгол хүний дундаж өндөр эрчүүдийн хувьд 5.5 см, эмэгтэйчүүдийн хувьд 3.5 см-аар өссөн үзүүлэлттэй гарчээ.

2009 онд төгсөж ирснээсээ хойш тэрээр Москвагийн их сургуультай хамтарсан Антропологийн судалгааны төсөл, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл, БСШУЯ-ны захиалгаар Боловсрол судлалын хүрээлэнтэй хамтран Монгол хүүхдийн шалгуур үзүүлэлт гэх мэтнийт зургаан төсөл хэрэгжүүлжээ. Ингэснээр сургуульдаа судалгааны төслийн 60 орчим сая төгрөгийн санхүүжилттатан оруулж, түүгээр нь хүн судлалын орчин үеийн иж бүрэн судалгааны багаж төхөөрөмж авсан байна.  

Антропологийн судалгааныхаа зарим үр дүнгээс танилцуулсан нь ихэд сонирхол татаж байв. Жишээ нь хүүхдүүдийг амьдардаг орчноор нь гурван бүсэд ангилан тодорхойлоход говийн бүсийн хүүхдүүд жижгэвтэр биетэй, хангай уулархаг бүсийн хүүхдүүд биерхүү өндөр, тал хээрийн бүсийнхэн дунд зэргийн нуруутай боловч ясархаг өргөн биеийн галбиртай хүмүүс байжээ.

Түүнчлэн Монголд хүн амын акселерацийн үзэгдэл эрчимтэй явагдаж байгаа гэнэ. Энэ нь нийт хүн амын бие бялдарын хөгжлийн өөрчлөлтийн үзэгдэл юм.

Сүүлийн 40 жилийн дунджийг харьцуулан судлахад 2007 оны байдлаар монгол хүний дундаж өндөр эрчүүдийн хувьд 5.5 см, эмэгтэйчүүдийн хувьд 3.5 см-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Европ, АНУ-д тогтворжсон энэ үзэгдэл хөгжиж буй манай орны хувьд цаашид ч үргэлжлэх хандлагатай аж.

Энэ оны дундуур буюу дөрөвдүгээр сараас долоодугаар сарын 15-ныг хүртэл нэгэн далайцтай ажлын ард гарсан нь Соёл спорт, Аялал жуулчлалын яамны захиалгаар Спорт бэлтгэлийн төвийн ЭШАлба, ҮБТДСургуулийн эрдэмтдийн баг, Спортын анагаах ухааны албатайхамтран Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын бие бялдарын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг тогтоох сорилыг гардангүйцэтгэсэн байна.

Зүй нь хүн болгон өөрт тохирсон ачааллаар дасгал сургуулилт хийх ёстой учир тамирчид спортын үндсэн тестүүд болох хурд, хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, уян хатан байдлын тестүүдийг өгч, аль дутуу гарсан үзүүлэлтээ генийн онцлогтоо тохирсон арга тактикаар нөхөх буюу сайжруулдаг байна.

Жишээ нь тамирчин хөл гарын хүч сайн байгаа боловч биеийн сунгалт, уян хатан чанар муу байвал хөдөлгөөний далайц бага, мэхэнд ороход амархан байдаг. Тиймээс энэ чадвараа хөгжүүлэх ёстой бөгөөд өөрийн генд тохирсон арга барилаар хичээллэх нь хавьгүй хурдан үр дүнд хүргэх юм.   

Загатнасан газар маажих мэт яг хэрэгтэй зураглалыг гаргаж өглөө хэмээн дасгалжуулагчид ихэд олзуурхаж байгаа гэнэ. Учир нь тэдний багцаа мэддэг ч дорвитой алхам хийж төвддөггүй мэдээллийг тоо баримт, судалгаатайгаар гаргаж тавьсан нь цаашид эрдэмтэн судлаачидтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, тамирчдыг жил бүр судалгаа шинжилгээнд хамруулан, хүн тус бүрийн хувийн төлөвлөгөөнд оруулахнэгдсэн шийдвэрт хүргэжээ.

Нийт судалгааны үзүүлэлтүүдээс Монголын “шилдэг тамирчны шинж төрх” гэсэн зураглалыг гаргаж, загварчилсан байна. Ингэснээр тамирчид дутуу үзүүлэлтээ хянах эталонтой болохоос гадна цаашид сонгох шигшээ багийн тамирчдын шалгуур үзүүлэлтүүд тогтох юм. “Саяын Азийн наадмын медаль авсан тамирчид найман тестийн тавыг хангаж байсан. Одоо тэдний хувьд үлдсэн гурав дээрээ ажиллах л үлдэж байна даа” хэмээн Гүндэгмаа доктор ярьж байв.

Олон улсын биеийн тамирын сургуулиудаас туршлага судлахаар ҮБТДС-ийг төлөөлөн Гүндэгмаа доктор 2014 оны есдүгээр сарын 30-нд Казахстаны Алмата хотод болсон олон улсын конгресст оролцоод иржээ. Олон улсын биеийн тамир, спортын их дээд сургуулиудын тус ассосиацыг үүсгэн байгуулагчдын нэг нь Гүндэгмаа багшийн аав Лхагвасүрэн доктор юм. Аавынхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж байгаа тэрээр энэ жил тус конгрессийн анагаах ухаан, биологийн салбар хуралдааныг удирдан,магадлан итгэмжлэх комиссынхараат бус экспертээр томилогджээ.

Ингэснээр олон улсын биеийн тамирын сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөлд орох боломжтой болсонбайна. Гүндэгмаа багш шинээр томилогдсон ажлынхаа хүрээнд гадны ядаж нэг сургуулийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцсоныхоо дараагаар өөрийн сургуулийг нэр дэвшүүлэх бодолтой байгаагаа ярьсан юм.

Зураг