Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

FORBES MONGOLIA сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№5)

FORBES MONGOLIA сэтгүүл
2014 оны 9 сарын 26
Forbes Mongolia
Зураг зураг

Сар тутмын FORBES MONGOLIA сэтгүүл хэвлэгдэн гарлаа. “Шилдэг их, дээд сургуулиуд” онцлох сэдвийн дор гарсан тус дугаарын гол нийтлэлүүдийг танилцуулъя:

МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЧАНСАА - 2014

FORBES MONGOLIA сэтгүүлийн захиалгаар М-Пи-Эс ХХк, М-Жи-Эл Интернэшнл ХХК, ERG Mongolia ХХК-ууд хамтран Монголд анх удаа дээд боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд буюу их, дээд сургуулиудын чансааг тодорхойлох судалгааны ажлыг гүйцэтгэснээ та бүхэнд толилуулж байна.

Хэдийгээр анх удаа хийгдсэн ч энэ салбартай холбоотой хэн бүхэнд “Ийм төрлийн судалгаа хийгдэх ёстой, ийм чансаа байх хэрэгтэй” гэсэн нийтлэг хүсэл сонирхол байсан нь бидний ажилд ихээхэн нэмэр болж байлаа...

...Их, дээд сургуулиудыг тодорхой шалгуураар эрэмбэлснээр дээд боловсролын салбарт “ТОЛЬ” мэт зүйл бий болж,  шинээр мэргэжил сонгохоор зэхэж буй залууст “ЗҮГ ЧИГ” өгч, дээд боловсролын салбарыг илэрхийлж чадахуйц мэдээллийн “САН” үүсэх билээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№5) дугаараас уншина уу.  

АМЕРИКИЙН ШИЛДЭГ 100 КОЛЛЕЖ

Та бүхэнд FORBES MONGOLIA сэтгүүл АНУ-ын шилдэг 100 коллежийг танилцуулж байна. Дээд боловсролын байгууллагуудын чанар чансааг үнэлсэн олон жагсаалт байдаг ч FORBES сэтгүүл зөвхөн коллежуудыг эрэмбэлдгээрээ ялгардаг.

Монголчуудын хувьд college, university буюу коллеж, их сургуулийг сайн ялгаж салгаж ойлгодоггүй тал бий тул юуны өмнө энэ талаар цухас тайлбарлая. Коллеж гэдэг нь бакалаврын боловсрол олгодог байгууллага бол их сургууль нь бакалаврын дараах магистр, докторын зэргийг нэмж олгодгоороо ялгаатай юм.

Өөрөө хэлбэл ихэнхдээ хэд хэдэн салбар сургуулиас бүрддэг их сургуулийн зөвхөн бакалаврын боловсрол олгодог хэсэг нь коллеж юм. Жишээ нь Харвардын их сургуулийн бакалаврын боловсрол олгодог сургуулийг Харвард коллеж гэдэг. Тэгэхээр шилдэг коллежуудын энэхүү жагсаалтад их сургуулиуд ч гэсэн орж байгаа юм...

...Бид мөн та бүхэнд дан ганц жагсаалт танилцуулахаад зогсохгүй энд багтсан зарим коллежуудыг төгссөн буюу одоо суралцаж байгаа долоон монгол залууг танилцуулж байгаадаа таатай байна.

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№5) дугаараас уншина уу.  

ЭРДЭНЭТЭЭС ХАРВАРД ХҮРСЭН ЗАМНАЛ

Нийтлэлч Цэнджавын Энхжаргал

...Огтоос боломжгүй мэт санагдсан ч зүгээр л үзээд алд. Энэ үг өөрт нь нөлөөлж байсан шиг Монголын олон залуус өөрсдийгөө хязгаарлалгүй, мөрөөдлөө биелүүлээсэй гэж тэр хүсдэг. Эрдэнэт хотын жирийн нэг сургуулиас Харвард хүрсэн энэ замнал нь хүмүүст бага ч гэсэн урам зориг өгөх болов уу гэдэг сэдлээр Алдараа энэ зун 300 гаруй оюутанд өөрийн туршлагаас хуваалцжээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№5) дугаараас уншина уу.  

ДЭЛХИЙД НЭРТЭЙ ДААТГАЛЫН КОМПАНИ МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА

Нийтлэлч Долингорын Ганзориг

...Дэлхийд даатгалын үйлчилгээгээр тэргүүлэгч Францын “АХA Corporate Solutions”компанийг Монголын санхүүгийн зах зээл, тэр дундаа даатгалын салбарт үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг “Бодь Даатгал” компани нээлээ. “AXA Corporate Solutions”-тай хамтарснаар тус компани харилцагчдынхаа томоохон хэмжээний эрсдэлийг ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд шилжүүлэх, улмаар харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бүрэн даах давуу боломж бүрджээ. Урьд нь Монголын даатгалын компаниуд гадаадын том компаниудаар давхар даатгал хийлгүүлэхдээ зуучлагчаар дамжин харилцдаг байсан бол одоо тийм шаардлагагүй болж байна...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№5) дугаараас уншина уу.  

АЖИЛ ХЭРЭГЧ ЭРХМҮҮДИЙН ГОЁО

...Биднийг “Premier Tailor” дэлгүүрт ороход тун тохилог орчин угтаж, дэгжин хувцасласан дизайнер залуу үйлчилгээгээ танилцууллаа. Та өөрийн хүссэн загвараар, биедээ таарсан хувцас оёулахыг хүсвэл 4000 гаруй төрлийн материалаас сонгох боломжтой аж. Эднийд Солонгосын Samsung фирмийн, Италийн Ermenegildo Zegna, Cannonico, Loro Piana, Drago, Kerry Knoll, Английн Dormeuil, Holland&Sherry, Бельгийн Scabal зэрэг фирмүүдийн брэнд материал бэлэн байдаг.

Хувцас оёулахыг хүсвэл тус дэлгүүрт ирээд 30 - 40 минут биеийн хэмжээгээ өгч, материалаа сонгоно. Таны биеэс 30 гаруй хэмжилтийг тун нарийн авна. Ингээд солонгос урчуудаараа урлуулан 3-4 долоо хоногийн дотор ирүүлдэг байна.

Үнэ дагаж чанар гэдэгчлэн брэнд материалаар хийдэг тул нэг саяас 6-7 сая хүртэл төгрөгийн өртөгтэй. Гэхдээ зах зээлийн ханшаас даруй хоёр дахин хямд, Солонгос дахь үнээр хийлгэнэ гэсэн үг.

Супер 100-гаас 220 хүртэл чанарын хэмжүүртэй материалуудаас таалагдах өнгө, хээ, нимгэн, зузааны сонголтоо хийхэд мэргэжлийн стилист танд тусалж, мода болж буй загвар, хийцийг санал болгоно...

"Ажил хэрэгч эрхмүүдийн гоёо" нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

ХЯМРАЛЫН ҮЕИЙН ШИНЭ МЯНГАНЫХАН

Технологийн хөгжлийг үл тоогч Уоррен Баффетын нэрээр нэрлэсэн Манхэттэн дахь хурлын танхимд 21-р зууны санхүүгийн үйлчилгээнд өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй нэгэн залуу бүсгүй аппликэйшин ашиглан ажлаа бүртгэн суух нь шинэ үеийнхний дэлхий ертөнцтэй харилцах хэвшлийг бэлхнээ илтгэнэ.

Тээврийн хэрэгслийн Uber, танилцах болзооны Tinder, угаалга, хуурай цэвэрлэгээний Washio аппликэйшнуудад ямар нэг зүйл тэмдэглэх Алекса Вон Тобел “Бид ажлаа ганц товч дарахын төдийд л хуваарийнх нь дагуу амжуулж байна. Одоо бид энэ бүгдээ санхүүгийн хувьд түвэггүйгээр шийдэж сурах нь нэн чухал байна” хэмээн ярив...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№5) дугаараас уншина уу.  

Зураг