Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Солонгос хоол, хүнс үйлдвэрлэгчид сургалтад хамрагдлаа

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлилгээний хяналтын газраас Хятад, Солонгос үндэсний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт дотоод хяналт, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх зорилгоор энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүнсний гаралтай аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, байгаа эрсдлийг олж илрүүлэх, таслан зогсоох, эсвэл зөвшөөрөгдөх түвшин хүртэл нь бууруулах хяналтын тогтолцоо бий болгох зорилготой уг сургатад нийслэл хотод Хятад, Солонгос хоол, хүнс үйлдвэрлэдэг 42 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Практик дээр анхаарах дараах зүйлсийг сургалт зохион байгуулагчдаас сануулж байлаа.

  • Түүхий эд материалын гарал үүсэл, баталгаа
     
  • Зөв нөхцөлд хадгалах, аль болох богино хугацаанд хэрэглэх 
     
  • Ажлын байр, тоног төхөөрөмж, сав суулгыг маш сайн цэвэр байлгах ариун цэврийн нөхцөл, шаардлага хангах
     
  • Ажилтаны ариун цэвэр, эрүүл мэндийн байдал  
     
  • Хүнс, хоолны хадгалалт, бэлтгэх, боловсруулах болон түгээлтийн үед бүх түвшинд ЭАЗД-г мөрдөх 
     
  • Эрсдэлд амархан өртөх хүнсний бүтээгдэхүүнд илүү анхааралтай хандах 
     
  • Ямар нэг эргэлзээтэй эсвэл асуудалтай зүйл гарвал хариуцаж байгаа ажилтан удирдлагад даруй мэдэгдэх, арга хэмжээ авах