Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч "Алтан гадас" одонгоор шагнуулав

ikon.mn
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр Япон улсын Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч Хамагүчи Мичинарид Монгол Улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон гардууллаа. 

Япон Улсын Нагояагийн их сургууль нь МУИС, ШУТИС, МУБИС, АУШҮИС зэрэг манай улсын томоохон их сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Сүүлийн 20 орчим жил хамтран ажиллахдаа  хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр олноор хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсаар иржээ. 

2014 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Нагояагийн их сургуулийн хоёр профессор багш хүртсэнээр тус сургууль нь сүүлийн 10-аад жилд хүртсэн Нобелийн шагналын тоогоор Япон Улсдаа тэргүүлэх болжээ.

Дашрамд дурдахад  Японы Нагояагийн их сургууль Төлөөлөгчийн газраа Монголд нээж байгаа юм.