Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” уриатай гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж өнөөдөр уралдааны ялагчдад шагналыг нь гардууллаа.

Монгол орны өнцөг булан бүрт байгаа фэйсбүүк хэрэглэгчдийн дунд зохион байгуулсан уг уралдаан зургаадугаар сарын 15-аас эхэлсэн бөгөөд нийт 30 бүтээл иржээ.

Зуны уралдааны 

  • Нэгдүгээр байр: Б.Ундармаа  “Алтай Таван Богд, Цасан хүнтэй зураг”
     
  • Хоёрдугаар байр: Ч.Оюундарь “Ховд аймаг, Алтай сум, Зээгийн застав, Их Хавтагийн нуруу, 265 дугаар хилийн багана дээр авхуулсан зураг”
     
  • Гуравдугаар байр: О.Соронзонболд “Хөвсгөл аймаг Дархадын хотгор Ренчинлхүмбэ сум, Бөлбөө цэцгэн дунд авхуулсан зураг”
     
  • Тусгай байр: Ц.Батболд “Хөвсгөл нууранд Э. Ганзориг, Г. Баттулга болон Ц. Батболд бид хэдийн гүний чөлөөт шумбалтын үеэр авсан гэрэл зураг” тус тус шалгарчээ.

Тэмцээний ялагчдад Монгол Улсын “Улаан ном”, National Geographic Traveler Монгол сэтгүүлийн бүх дугаарыг гардуулсан юм.

Цаашид намрын, өвлийн, хаврын гээд “Би эх орныхоо энд байна” уриатай гэрэл зургийн аян болон үргэлжлэх юм байна. Энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын тавны хооронд намрын уралдааныг зарлаж байгаа ажээ.

Түрүүлсэн болон шагналт байранд орсон гэрэл зургууд

Б.Ундармаа: Алтай Таван Богд 6-р сарын цасан хүнтэй хамт
Ч.Оюундарь: Эх орныхоо алс хязгаар хилийн зурвас бүсээр миний бие сүүлийн гурван жил Зүүнгарын говийн ургамлын судалгааг Монгол Улсын Их Сургуулийн багш нарынхаа хамт хийж байна. Хилийн бүс болоод ч тэр үү, энд өнгөрүүлсэн хором мөч бүрт эх орноо хайрлах, хамгаалах, харамлах сэтгэгдэл улам бүр төлөвших юм.
О.Соронзонболд: Би биологич, шувуу судлаач. Монгол Улсын “Улаан ном”-д устаж болзошгүй ховор ургамал хэмээн бүртгэгдсэн энэхүү дөрвөлсөн навчит Бөлбөө цэцэг нь Монгол орны гурван газар тэмдэглэгдсэн. Усан дотор ургаж, усны мандал дээр дэлбээлдэг ариун нандины бэлгэдэл болсон эл цэцэг төрийн соёмбо сүлдэнд багтсан байдаг. Тун харамсалтай нь энэ ховор цэцэгтэй нуур ширгэж байна лээ.
Ц.Батболд: 2014 оны 7 сарын 13 наас 15-ны өдрүүдэд Хөвсгөл нууранд Э. Ганзориг, Г. Баттулга болон Ц. Батболд бид хэдийн гүний чөлөөт шумбалтын үеэр авсан гэрэл зураг. Дунджаар 12 метр шумбасан бөгөөд нуурын гүн хэсгүүдийн ёроол хөлдүү байлаа.