Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японы насанд хүрэгчдийн кино одууд ДОХ-ын эсрэг

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Токио хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн сонирхолтой арга хэмжээ боллоо.

Нийт есөн Японы порно киноны од бүсгүйчүүд ДОХ өвчинтэй тэмцэх буяны ажиллагаанд зориулж эрчүүдэд төлбөртэйгээр хөхөө бариулжээ.

Хүссэн хүн нь 10 доллар орчим төлөөд есөн бүсгүйн хөхийг ээлж дараалан барьж үзэж болох аж.

Зурган дээр есөн кино од бүсгүй гурван зохион байгуулагчдын (урд эгнээний) хамт.

Ням гарагийн өглөөний байдлаар нийт 2300 орчим хүнд үйлчилснээр 23,000 доллар цуглуулжээ.

Арга хэмжээ Ням гарагийн орой 20 цагаас дууссаны дараа нийт цуглуулсан мөнгөний хэмжээг гаргах гэнэ.

Хандивын арга хэмжээг насанд хүрэгчдэд зориулсан кабелийн телевизийн сувгаар шууд дамжуулсан байна. Энэ арга хэмжээ 2003 оноос хойш 12 дахь удаагаа Японы ДОХ-ын Эсрэг Сангийн дэмжлэгээр болжээ.

 

Эх сурвалж: AFP