Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт 25 хүүхэд амиа алджээ

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 25
Монголын мэдээ

Энэтхэгийн Телангана мужийн Хайдарабад хотод өчигдөр галт тэрэг сурагчдын автобусыг мөргөсөн ноцтой осол гарлаа. Ос­лын улмаас автобусны жолооч болон зорчиж явсан 25 хүүхэд нас баржээ. 

Түүнчлэн 13 хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хэ­дий ч биеийн байдал хүнд байгаа тул хохирогчдын тоо цаашид нэ­мэгдэж магадгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн бай­на. Харин галт тэргэний зорчигчдоос нас барсан тохиолдол га­раа­гүй аж. Хайдарабад хотоос барагцаагаар 62 км-ын зайтай тө­мөр замын гарам дээр уг осол гарсан байна.

Автобус төмөр зам дээр хэдэн зуун метрт түрэгдсэн гэж орон нутгийн мэдээллийн сай­туудад бичигджээ. Галт тэрэг Махараштра мужийг Мумбай хо­тоос Хайдарабад хотыг чиглэн явж байсан байна. Сурагчдын автобусанд “Какатияа” технологийн сургуулийн 38 сурагч зор­чиж явжээ.

Зураг