Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Aspire Mining дахин санамж бичиг байгууллаа

PURPLEBOOK
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Aspire Mining Овоотын нүүрсний ордын нүүрсний чанарыг баталгаажуулж, Завхан ДЦС-руу жилд 250,000 тн хүртэлх нүүрс нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Завханы ДЦС-ыг New Asia Group барьж байгаа бөгөөд Овоотын ордоос 70 км зайд оршдог. Уг станц нь 2015 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна. 

Үүнээс гадна компани Сайншандын Аж Үйлдвэрийн Паркад нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулсан. Мөн Хятадын 4, Оросын 2 хэрэгрэгчтэй жилд 6.9 сая тн хүртэлх хэмжээний нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулаад байна. 

Өөрөөр хэлбэл жилийн төлөвлөгөө болох 5 сая тн-оос их буюу 138 хувьтай тэнцэж байгаа юм. Харин одоо ордыг төв төмөр замтай холбох 547 км төмөр зам барих ажлын зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Уг төмөр замыг санхүүжүүлэхээр 1.3 тэрбум ам.долларыг босгох боломжтойгоо компани зарласан билээ.

Эх сурвалж: Bloomberg