Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Aspire Mining" Оросын хэрэглэгчтэй гэрээ байгууллаа

PURPLEBOOK
2013 оны 12 сарын 3
PURPLEBOOK
Зураг зураг

"Aspire Mining" компани Оросын хэрэглэгчтэй Харилцан Ойлголцын Санамж бичиг байгуулснаар жил бүр 1.3  сая тн хүртэлх хэмжээний нүүрсийг экспортлохоор болжээ. Гүйцэтгэх захирал David Paull “Бид харьцангуй богино хугацаанд Овоотын нүүрсийг хэрэглэх хэрэглэгчтэй болсондоо баяртай байна” гэжээ

 Мөн “бусад зах зээлд гарахын тулд төмөр замаа өргөтгөх болон боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд амжилттай ажиллаж байна” гэлээ.

Оросын хэрэглэгч нь жил тутамд 1.3 сая тн хүртэлх нүүрс худалдан авах ба хамгийн багадаа 5 жилийн хугацаатай аж. Мөн өөр хэрэглэгчид ч нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлээд байгаа юм байна. Орос бол яах аргагүй уг ордын хувьд газарзүйн байршил болоод тээвэр, ложистикийн хувьд гол зах зээл нь юм.