Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Aspire Mining төмөр замын ТЭЗҮ-ийг дуусгажээ

PURPLEBOOK
2014 оны 4 сарын 7
PURPLEBOOK
Зураг зураг

-Эдийн засгийн онцлох мэдээ-

Уг төмөр замыг барьснаар Эрдэнэт ба Овоотыг шууд холбох ба ингэснээр нийт 200 сая ам.долларыг хэмнэх юм. Ийнхүү төмөр замын асуудлыг шийдвэл Овоот орд нь Хятадруу нүүрс нийлүүлэх хамгийн бага зардалтай уурхайнуудын нэг болох аж.

Төслийг хэрэгжүүлж хэмнэсэн хөрөнгө оруулалтыг дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулах юм.

Азийн хувьцаанууд улирлын эцэст өсөлттэй байлаа

Хятадын болон Японы эдийн засгийн үзүүлэлтүүд муу байгаа нь эхний улиралд хөрөнгийн зах зээл унахад нөлөөллөө. Никкэй болон Шанхайн биржүүд уналттай байсан бол эсрэгээр Индонез ба Филлипиний биржүүд өсөлттэй байна. Өнөөдөр Хятадын PMI индекс зарлагдах бол Австралийн төв банкны бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэр мөн зарлагдана. Харин долоо хоногийн эцсээр АНУ-ын ажилгүйдлийн статистик зарлагдах юм.

Евро бүсийн инфляци дөрвөн жилийнхээ доод хэмжээнд хүрч таамаглал биелсэнгүй

Инфляци бага түвшинд байгаа Европын төв банкыг хүнд байдалд оруулахаар байна. Гуравдугаар сард ХҮИ жилийн 0.5 хувиар өссөн нь өмнөх сарын 0.7 хувийн өсөлтөөс бага байгаа юм. Инфляцийн түвшин зургаан сарын туршид 1 хувиас бага түвшинд хадгалагдаж байна. Харин төв банкнаас 2 хувийн зорилт дэвшүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 57 шинжээчийн 3 нь төв банкны 4-р сарын 3-ны уулзалтаар бодлогын хүүгээ бууруулна гэж таамаглаж байна.   

АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Yellen: Мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахад эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй

Төв банк хүүгийн түвшинээ таамаглаж байгаа хугацаанаас өмнө өсгөх вий гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд төв банкны ерөнхийлөгч Yellen хариулахдаа “Эдийн засаг сайжирч байгааг илүү сайн харуулах үзүүлэлт бидэнд хэрэгтэй байна. Төв банк ажилгүйдэлтэй тэмцэхэд хангалттай их зүйл хийгээгүй. Хүүгээ бараг тэг болгож төв банкны балансыг 4.23 триллион ам.доллараар зузаатгасан. Энэ бодлого одоо ч хэрэгтэй байна. Цаашид ч хэсэг хугацаанд хэрэгтэй. Энэ тал дээр төв банк нэгдсэн байр суурьтай байгаа. Их хямралын аюул дуусаагүй хэвээр байна. Зорилгодоо хүрэхэд бидэнд хугацаа хэрэгтэй” гэжээ.

Central asia metals-ийн 2014 оны эхний улирлын тайлан гарлаа

Тус компани нь төв азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг ба Казахстан дахь үйлдвэрийнхээ эхний улирлын мэдээллийг зарлалаа. Үүнд:
• 1905 тн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар өссөн
• 1771 тн зэс борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.7 хувиар өссөн
• Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 23 сарын турш 19,000 тн зэс үйлдвэрлэжээ.
2014 оны нийт үйлдвэрлэлийг 11,000 тн байхаар төлөвлөсөн байна. 

Mongolian Mining зээлийн хугацаагаа сунгах арга зам хайж байна

“Эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа ч бид зээлээ хугацаанд төлж чадахгүй” гэж гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлжээ. Уг зээлийг QGX Holdings Ltd-нд төлөх ёстой ба 2012 оны 11-р сард авсан аж. “Тэд бидний нөхцөл байдлыг ойлгож байгаа. Бид тэдэнд нэг л өдөр өрөө төлөх болно. Гэхдээ өнөөдөр биш гэж хэлж байгаа” гэж тэрээр нэмж дурьдлаа.

Дэд бүтцээ сайжруулчихвал маш их хэмжээний зардал хэмнэнэ гэдэгт итгэж байна.

Өмнөх удаад компани 52.5 сая ам.долларын зээлийн хугацааг 2013 оны 11-р сарын 22-нд өнөөдрийг хүртэл сунгаад байсан юм. Тэрээр одоо төлөх ёстой өрийн хугацааг хэр урт сунгаж байгаа талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл улам бүр нэмэгдсээр байгаа аж. ММС-ийн энэ жилийн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 80-85 ам.доллар байхаар байна. Харин 2012 онд 108.4 ам.доллар, 2013 онд 92.1 ам.доллар байжээ. 

Нүүрсний үнэ 2014 оны сүүл 2015 оны эхээр эргэж сэргэх болов уу гэж компанийн гүйцэтгэх захирал дүгнэж байгаа аж. ММС нь өнгөрсөн долоо хоногт 600 ам.долларын бондоо төлсөн гэж тэрээр нэмж хэллээ. Компанийн хувьд тавдугаар сараас эхлэн Хятадын хил дамнасан 15 км төмөр зам барьж тээвэрлэлтийн зардалаа бууруулахаар ажиллаж байна.

“Дэд бүтцээ сайжруулчихвал маш их хэмжээний зардал хэмнэнэ гэдэгт итгэж байна. Бид цаашид үр ашигт байдлаа нэмэгдүүлэх, өөрсдийн өрсөлдөх чадварын бүтцийг хадгалахад хүч гарган ажиллана” гэжээ.

Төмөр замын төслийг хэрэгжүүлснээр 8.8 ам.доллар байгаа тээврийн зардлыг 1-2 ам.доллар болгож бууруулах аж. Өнгөрсөн аравдугаар сард Хятадын Шенхуа, ЭТТ, ММС, Таван Толгой ХК хамтран ажиллахаар болсон. Тэгвэл уг консерциум ирэх сард төмөр замын ажлын гэрээг эцэслэхээр ажиллаж байгаа аж.