Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:01 2014/07/16

Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал нэг цаг гаруй хаалттай үргэлжилсний эцэст дахин хойшлууллаа.

Ингэхдээ энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулсан байна. Учир нь Ц.Баасандорж өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй хэмээн хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Харин Г.Сарангэрэл нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.

13:59 2014/07/16

Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал хаалттай болж байна

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 13.25 цагт хаалттай эхэллээ. 

Энэ сарын 7-нд болох байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Түрүүчийн хурал таван шүүгчдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хаалттай явуулсан юм. Мөн шүүгдэгчдийг шүүх ажиллагаанд нөлөөлөл үзүүлж болзошгүй хэмээн үзэж цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

/Гэрэл зургийг Б.Бямба-Очир/