Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэл худлаа ярьсан уу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 26
iKon.MN

Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэгдэж байгаа Г.Сарангэрэлтэй хийсэн ярилцлага "2 дугаар суваг" телевизээр гарсан билээ.

Түүний ярьсныг үнэн, худал эсэх талаар олон нийтийн дунд маргаан үргэлжилсээр байна.

Тэгвэл хүний нүдний хөдөлгөөнөөр хүн үнэн эсвэл худал ярьж байгааг мэддэг сэтгэлзүй судлаачдын арга байдаг гэнэ.

Тухайлбал:

  • Хүн хариулахдаа нүдээ БАРУУН ГАР тал руугаа гүйлгэж байвал хиймлээр төсөөлж, дүрсэлж байгаа гэсэн үг.
  • Харин ЗҮҮН ГАР тал руугаа нүдээ гүйлгэж байвал бодит явдлаас эргэн санах гэж оролдож байгаагийн илрэл гэнэ.

Харин Г.Сарангэрлийн хувьд нэвтрүүлгийн туршид нүдээ маш олон удаа хоёр тийш гүйлгэж байсан ба бидний тооцоолсноор 57 хувь нь баруун гар тал руугаа, 43 хувь нь зүүн гар тал руугаа байлаа.

Та асуулт болгоны хариулт дээр энэ үзэгдэл хэрхэн давтагдаж байгааг харж хувийн дүгнэлтээ хийх боломжтой.

Хэрвээ энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Google хайлт дээр "how to detect a liar eye movement" гэж бичээд хайхад олон эх сурвалжаас мэдээлэл олдоно.