Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэл: Л.Мөнхбаясгалан эгч намайг байнга дарамталж байгаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Х.Тэмүүжин сайдтай холбогдоод байгаа Г.Сарангэрэл өөрийн гурван өмгөөлөгчийн хамтаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ.

Г.Сарангэрэлийн яриа:

Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаа байхгүй

“Би Х.Тэмүүжин сайдыг танина, уулзаж байсан. Гэхдээ дотно харилцаа байхгүй. Намайг шоронд байхад нэг цагдаа ирж уулзаад зургаан сарын 22-нд суллана, чи Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай, унтаж байсан гэж хэвлэлд ярилцлага өг тэгэхгүй бол чамд сэжиглэгдээд байгаа хэргийн чинь хамгийн дээд хэмжээний ялыг өгнө гэж сүрдүүлсэн.

Тэгээд яг тэр цагдаагийн хэлснээр би 22-нд суллагдсан. Намайг суллагдсан даруйд зочид буудалд аваачсан. Тэндээ байж байтал оройн 23.00 цагийн үед Л.Мөнхбаясгалан эгч ирж намайг аваад телевиз рүүгээ явсан.

Өмгөөлөгчдөө хэлэх гэтэл би хэлчихсэн санаа зоволтгүй гэсэн. Телевиз рүү явах замдаа надад сайдтай унтсан гэж хэл энэ нь чамд амар байна. Тэгж хэлвэл чиний асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Тиймээс би айсандаа сайдтай унтсан гэж худлаа ярьсан”.

Намайг хамгаалж байсан бие хамгаалагч Х.Баттулгын хувийн бие хамгаалагч 

Ярилцлага өгснөөс хойш би маш их айж байсан учраас Л.Мөнхбаясгалан эгчээс надад хамгаалагч олж өгөөчээ гэж хүссэн. Тэгтэл ярилцлага өгсний маргааш өглөө надад хамгаалагч олж өгсөн.

Гэтэл тэр хамгаалагч н.Энхбаяр гэх залуу намайг байнга цагдаж найз нөхөдтэй маань уулзуулахгүй, энд тэнд ярилцлага өгч болохүй гэж дарамталж байсан бөгөөд өчигдрөөс гэнэт алга болсон. Тэр хамгаалагч Х.Баттулгын бие хамгаалагч байсан юм билээ”.

Л.Мөнхбаясгалан эгч намайг байнга дарамталж байгаа

“2-р сувгийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг гарсны дараа гэр бүлийнхэн найз нөхөд маань ингэж болохгүй чи үнэнээ хэлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд үнэнээ хэлсэн ярилцлага өгч эхэлмэгц Л.Мөнхбаясагалан эгч утасдаж хаана юу гээд ярилцлага өгөөд яваа юм. Чи ч миний үгэнд орохгүй юм байна л даа. Ингээд байвал чинь чамайг сайдтай гаж байдлаар бэлгийн харьцаанд ордог байсан гэж мэдээлэл тараана шүү гэх мэтээр дарамталж эхэлсэн”. 


 

Г.Сарангэрэл, өмгөөлөгч Г.Батбаяр

Г.Батбаяр: Л.Мөнхбаясгалангийн эсрэг гомдол гаргасан байгаа

“Л.Мөнхбаясгалан миний үйлчлүүлэгчийг байнга дарамталж, намайг доромжилж, байхгүй баримтаар биднийг сүрдүүлж байгаа. Тиймээс түүний энэ бусармаг үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан”

Надад таван сая төгрөг өгсөн

“Нэг цагдаагийн албан хаагч над руу утасдаад Г.Сарангэрэлийн ар гэрийнхэнд энэ таван сая төгрөгийг өг. Тэгээд цаашид дуугай байвал дахиад таван саяыг нэмж өгнө. Чамд ч гэсэн таван саяыг өгье. Ингээд энэ хэргээс болоод Х.Тэмүүжин сайд албан тушаалаасаа бууж, улмаар засгийн газар унана. Тэгсний дараа чамд хууль зүйн яаманд газрын даргын албан тушаал өгье гэж хэлсэн.

Би тэр мөнгийг хадгалаад өгсөн хүнийг нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгөөд байгаа хэдий ч шалгаж байна гэсэн мэдээлэл надад огт өгөхгүй байгаа” хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр ярилаа.