Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сомаличуудад хөрөнгөтнүүдийн барьсан "бэлэг"

Х.Сайхан
2014 оны 4 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Сомали эхчүүдийн өдөр тутмын амьдрал гэрэл зургийн дуранд ийн буужээ

Сомали эхчүүдийн өдөр тутмын амьдрал гэрэл зургийн дуранд ийн буужээ.

Тогооноос өөр өмчгүй тэдэнд амьдрах итгэлийн талаар яриад ч хэрэггүй биз. Том гүрнүүд жижиг улсын хувь заяагаар яаж тоглодогийг Сомали улсын жишээнээс харж болно.

1800-гаад оны үеэс эхлэн Англи, Италийн мэдэлд ээлжлэн шилжиж явсаар 1969 онд түүхэндээ анх удаа Бүгд найрамдах ардчилсан Сомали хэмээх улсаа байгуулсан боловч эрх мэдэл нь сулран доройтсоор 1991 оны үед нуран унасан. Үүнээс хойш үндсэндээ ямар ч засаг захиргаагүй, иргэний дайны байдалтай явж ирлээ. Сомалид Африкийн бусад орон шиг байгалийн баялаг байхгүй.

Гэхдээ Ази Африкийг холбосон маш чухал усан замын зангилаан дээр оршдог нь хөрөнгөтөн орнуудын тоглолтын золиос болох шалтгаан болсон аж. Жилд таван триллион ам.долларын бараа таваар нэвтрүүлдэг Өмнөд Хятадын тэнгисийн төлөө их гүрнүүд тэмцэлдэж, дайн тулаан хийх нь холгүй байгаа.

Тэгвэл Сомалийн орчмын усыг “Олон улсын” гэж зарласан бөгөөд нэвтрэн өнгөрч буй хөлөг онгоцууд Сомалид сохор зоос ч төлдөггүй. Чухам энэ шударга бус байдал нь ядуу Сомаличуудыг аргагүйн эрхэнд зэр зэвсэг агсан далайд гарахад хүргэсэн юм.

Сингапур шиг усан боомтоороо тэжээгдэж санаа амар суух учиртай Сомаличууд эдүгээ үй олноороо өлсгөлөнгөөр амиа алдацгааж, гадаад ертөнцөөс бүрэн таслагджээ. Эдүгээ тус улсад 1990-ээд оныхоос илүү өлсгөлөн болж байгаа бөгөөд НҮБ-аас ирүүлж байгаа хүнсний тусламжийг хүчний байгууллагын хатуу хяналт дор тарааж байгаа юм. Хоол түгээлтийн үеэр эмх замбараагүй байдал үүсэх нь байдаг бөгөөд цэргүүд өлсгөлөн иргэд рүү гал нээж хэдэн арван хүний аминд хүрдэг байна.

Хүний амь сохор зоосны үнэгүй болж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ноёлсоор байна. Ертөнцийн энэ хязгаарт хэдэн хүний амь хохирч байгааг багцаагаар ч мэдэх боломж алга гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрсөн юм.

Зураг